6

4.1K 273 9
                                    

Өдөржингөө ганцаардлаа. Яагаад ч юм түүнийг санаад байгаа юм шиг. Гаран дээрх шивээсээ хараад зөөлөн санаа алдана.

Өнөдөөрө хийх юма сонгоогүй байгаа. Тиймээ түүнтэй ярих шалтаг бол хийх зүйлээ сонгох.


Сэүн гэрийн хаалга онгойлгон орж ирээд чимээгүйхэн өрөөндөө оров.




Би түүний өрөөний хаалгыг нээтэл тэр дээгүүрээ нүцгэн байлаа.

Би нүдээ дараад: Харъя гэж хараагүй шүү!!! *хурууныхаа завсраар харах*

Сэүн хурдхан дээгүүрээ цамц өмсөөд: Ямар нэгэн юм болоо юу?

Би: Өглөө хичээлдээ хоцрох гээд хийх зүйлээ ярилцаагүй штээ. 12. Орой цугтаа алхая.

Сэүн толгой дохин би түүний өрөөнөөс гарлаа.

Гэрт хоёр чимээгүй хүн суух бас л уйтгартай юм. Яагаад миний амьдрал ийм сонирхолгүй юм бол оо?


Өдөржингөө орой өмсөх хувцсаа хайсаар богинохон ягаан даашинз олж өмслөө.


Намайг шатаар буухад тэр доод давхарт намайг хүлээн инээмсэглэн зогсоно.



Би: Гарцгаая

Бид хоёр харанхуй болж байхад гарсан учраас их л романтик байлаа. Цаг агаар нь ч тэр яг л бид хоёрт зориулагдсан мэт.

Бид хоёр хөтлөлцөн алхана.

"Энэ У Сэүн ах мөн үү"

"Тэр хажуудах нь нөгөө Жиён байна"

"Жиён миний гарт үхсэн гэж мэдээрэй"



Сэүн: Эндээ суугаад хүлээж байгаарай. Би зайрмаг аваад ирье.

Би дуугүй толгой дохилоо.

"Яаа чи хэн болоод миний Сэүн ахтай яваад байгаа юм"

"Муу бузар эм чинь одоохон Сэүнээс сал"

Би: Би яахаараа бузар болдог юм. Тэглээ ч Сэүн миний найз залуу болохоос та нарынх биш. Арчаагүй амьтад!!!

"Яаа чамд ойлгуулаад өгье л даа" гээд намайг үстээд авлаа. Би ч мөчөөгөө өгөхгүй үсдэлцэнэ.

Сэүн: Одоо болоо юм биш үү!

"Сэүн убба"

Сэүн: Хэн чиний убба юм. Яаж миний найз охинд гар хүрж чадаж байна аа. Дахиж ингэх юм бол зүгээр өнгрөөхгүй гэж мэдээрэй. Одоо яв *орилох*

Би дэмий л үсээ янзлан сууна. Сэүн надад зайрмагаа өгөөд өөрөө миний үсийг эв хавгүй янзална.

Сэүн: Намайг уучлаарай *доош харах*

Би: Зүгээрээ би иймэрхүү юмыг тоодоггүй.

Сэүн: Надаас болж дандаа гэмтэх юм

Би: Харин намайг уучлаарай. Ийм гоё оройн балласанд...

Бид хоёр ийнхүү бие биенээсээ уучлалт гуйна.

Сэүн: Юу  болж байсан чиний хажууд байж чамайг хамгаалах болохоор надад итгээрэй.

Би: Итгэж байна *инээх*


Цаг хэтэрхий орой болж богино даашинз өмссөн болохоор даарж байлаа. Хөл минь чичрээд алхаж чадахгүй нь.

Сэүн намайг анзаарсан бололтой дээгүүрх цамцаа тайлан миний бүсэлхийгээр уяаад доош суун: Алив надад үүрүүл.

Би: Н..н.нөгөө ю..юу б.б.бби хүнд штээ

Сэүн: Найз охиноо үүрж дийлэхгүй бол муу найз залуу гэсэн үг биз дээ.

Би хэлэх үггүй болон түүнл үүрүүлэн алхана.

Би: Сэүнаа би чамд таалагддаг уу?

Сэүн: Мэдээж

Би: Чи найзууд чинь тийм мөрий тавиагүй байсан ч намайг гуйх бодол байсан уу?

Сэүн: Хмм мэдээж байлгүй яахав.

Би: Чи яагаад тийм ч их юм яриад байдаггүй юм?

Сэүн: Зүгээр л ярих шалтгаан байдаггүй болохоор.

~~~
Би: Олон юм асуусан бол уучлаарай. Чамд надаас асуух зүйл байна уу?

Сэүн: Мм.. Чи яагаад өөр залуустай үерхдэггүй мөртлөө намайг гуйхад зөвшөөрсөн юм?

Би: Чи онцгой санагдсан болохоор л.

Сэүн: Чамд худлаа хэлсэнд уучлаарай. Чи их гомдсон байхдаа

Би: Би чамд татагдаж байгаа учраас л гомдсон байх. Гэхдээ хэзээ хамгийн сүүлд хүнд гомдсноо санахгүй байна. Надад гомдоод байх хүн байдаггүй л дээ.



Би түүнтэй яриад л баймаар байна. Яг одоо гэр минь хол байсан ч болоосой гэж бодно.







"Амьсгалж чадахаа больсон ч хамаагүй Би чамд дурлаж байна"

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now