НЭГ. НОХОЙ, ҮНЭГ ХОЁР

1.5K 162 18
                                    

- Надад амла. Чи хэзээ ч надад сайн болж болохгүй шүү. Хэрвээ тэгвэл чи бид хоёр шархлаад л дуусна.

- Ойлголоо, амлаж байна. Болсон бол одоо наад номоо унш.

Яагаад гэнэтхэн өнөөдөр энэ дурсамж санаанд буудаг билээ? Ерөөсөө гэнэтхэн л толгойд харван орж ирсэн дунд ангийн явдал.

Тансаг зэрэглэлийн үндэсний маягын рестораны дэрсэн шалавчин дээр ганган торгоор урласан олбогнууд эгнүүлэн тавьжээ. Тэгэхээр нөгөө талаас ч бас 3 хүн ирэх нь хэмээн бодох зууртаа нээлттэй цаасан хаалганы цаадах халуун зуны нар, япон маягын цэцэрлэг, жижиг усан санг ажиглах би өнөөдөр сүйт залуутайгаа танилцахаар ирээд буй билээ.

Орчин үеийн язгууртнууд, үе дамжсан баячууд. Солонгос улс даяараа биднийг ийн нэрийддэг.

Аав маань ч, ээж маань ч тэр хэн хэн нь ийм язгууртан айлаас гаралтайн дээр яг л өнөөдрийн надтай адилхан танилцаж, хуримаа хийсэн. Хайр сэтгэл гэх зүйл хамаагүй гэж үзсэн тэдний гэрлэтээс үүссэн хоёр хүний отгон нь би хэрнээ түрүүлж гэрлэх болсондоо гайхаж байсан ч ерөөсөө ухаан орсон мөчөөсөө мэдэж байсан зүйл болохоор нэг их тоохгүйг хичээсэн юм.

Гэхдээ яг цагаа тулсан чинь зугатаамаар санагдаж, ирэх зочдыг хүлээх зууртаа өөрийгөө сатааруулахаар утсаа гарган найзруугаа зурвас бичлээ.

To gook:

ингэхэд би уйдаж үхэх нь.

Тэд хэзээ ирэх юм бол?

From gook:

ммм.

Би цагийн ажил дээрээ завгүй байна.

To gook:

Золиг гэж, өөр хэлэх юм алга уу?

From gook:

манайд түрүүн их дажгүй хувцасласан залуу орж ирсэн.

Тэгээд зурагтаар гарч байсан юм үзэж инээж байгаад идэж байсан гоймонгынхоо савхаа хамартаа чихэх шахаж, хамраас цус гарсан.

Хүссэнээрээ инээ.

Гэхдээ би ажилтай байгааг санаад ахиж битгий бичээрэй.

From gook:

галзуу амьтан бэ?

ҮНЭГ ТУУЛАЙ НОХОЙ ГУРАВ (Дахин эхэлсэн)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ