1.

3.5K 200 9
                                    

"Та нар иймхэн юм чадахгүй байж өөрсдийгөө мөрдлөгийн багийнхан гэж хэлэхээсээ ичихгүй байна уу?" гэж хэлэн мөрдлөгийн баримтыг хүмүүсийн өөдөөс шидэх ширүүн нэгэн...

Тэр бол 004. Товчхондоо бол мөрдөгч Б. Энэ хотод илэрсэн хамгийн хүнд хэргүүдийг зөвхөн тэр л шалгадаг. Түүний гарт орсон хэргийн хэрэгтэн заавал илэрдэг!

"Ээе удаан уулзсангүй шүү. Ажил нь сайн уу?" гэсээр Бэкхёны багын найз Чанёол түүнийг кофешоп-д хүлээн сууж байлаа.

Бэкхён ч түүний өөдөөс харж суугаад "Хэрэггүй чадваргүй ажилтнууд, тэд нараас илүү ухаантай хэрэгтнүүд л байх шив." гэж хэлээд ярвайв.

Чанёол ч нэг их зүйл бодолгүй "Чамд чадахгүй хэрэг гэж байх биш. Уурлалаа гээд яах вэ дээ. Хэрэг гарвал залгахаа мэднэ биз дээ хөгшөөн?" гээд Бэкхёны уурыг гаргахаар зүйлс ярьж эхлэв.

"Хэрэгтэй хэрэггүй зүйл ярих яах вэ дараа болно. Одоо харин энэ хүний дугаарыг олох хэрэгтэй байна. Энэ хүнтэй яриад тэрний машин хэзээ хулгайлагдсан болохыг олоод өг. Нэг хулгана бяслаг хулгайлсан бололтой." гэж хэлэн инээсээр Бэкхён тэр хоёр гадагш гарав.

Бэкхён ажил руугаа буцаж ороод 156 жил Музейд хадгалагдаж байсан бууг хулгайлсан хэргийн хавтсыг аваад ажлаасаа гаран, машинаа асааж, дотор нь суусныхаа дараа хавтсыг нээгээд "Тэгэхээр хотын нөгөө захад байх нь ээ. Удах нь дээ." гээд машинаа асаагаад хөдлөв.

Тэр ч санасныг бодвол хурдан явж ирсэн бөгөөд дотогш ороод музейн зохион байгуулагчтай уулзан "Өчигдөр энд хэрэг гарсан боловч цагдаа нар хэрэгтнийг олоогүй гэсэн байх аа?" гэж асуув.

Зохион байгуулагч ч бүх зүйлээ хэлээд "Хэрэгтний унаж ирсэн машин энд байгаа харин тэр зугтахдаа машингүй зугтсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй." гэв.

Бэкхён өнөөх Чанёолд өгсөн даалгавраа асуухаар түүн рүү залгатал, хэд дуудуулаад л тэр утсаа аван "Чиний асуусан хүн өчигдөр машинаа хулгайд алдсан гэж байна." гэхэд Бэкхён Чанёолыг цааш ярихыг сонсохоор чимээгүй хүлээв. Чанёол үргэлжлүүлэн "Гэхдээ нэг зүйл сонин байна. Энэ залуу машинаа алдахдаа гэртээ байгаагүй Парисаас ирж байсан. Түүнийг гэртээ ирэхэд нь тэрний машин байгаагүй гэсэн. Харин Парисаас ирсэн хүмүүсийн жагсаалтанд тэр байгаагүй. Энэ их хачин санагдахгүй байна уу?" гэж асуухад Бэкхён "Чи ч аргагүй л том чихтэй суут ухаантан шүү." гэж хэлэн утсаа таслаад машин руугаа буцаж очоод хулгайд алдагдсан машины эзний гэр лүү хөдлөв.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now