22. Хурим

709 52 4
                                    

Аль хэдий хавар болжээ...

Хаврын тэнгэр тогтуун байх нь ховор үзэгдэл хэдий ч өнөөдрийн баярт өдрийг тэмдэглэхээр тогтуун болсон юм уу гэмээр сайхан өглөө тэднийг угтлаа.

Бусад хүмүүс дөнгөж сэрж байх үеэр харин Мина Бэкхён хоёр хуримын ордны зүг явж байлаа. Нүүрэндээ томоос том мишээл тодруулчихсан яваа хоёр хосыг харсан хэн ч байсан атаархахаар харагдана. Яг л тэдэнд ямар ч зовлон тохиогоогүй мэт. Гэвч сэтгэлийг нь ухаад онгичоод үзвэл их юм гарч ирэх байх даа...

Тэдний гэрлэх ёслолын ордонд очиход гэрийнхэн нь буюу Бэкхёны эцэг эх мөн Минагийн эцэг эх аль хэдийн ирсэн байлаа. Минагийн ээж болон Бэкхёны ээж Минаг дагуулан хувцас солих өрөө рүү нь орон хэдхэн хоногийн өмнө худалдаж авсан цагаан хуримын даашинзыг нь өмсүүлэхээр явав. Харин үлдсэн эрчүүд нь ч мөн адил хувцас солих өрөө рүү явлаа.

Эхлэх цаг бага багаар дөхөж байлаа. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд сандарсан бас баярлаж догдолсон мэдрэмж төрнө.

"Миний охин үнэхээр хөөрхөн харагдаж байна." гэсээр Бэкхёны ээж Минаг нүүрээ будуулж байхад нь хэлнэ. Харин Минагийн ээж нэг их тоосон шинжгүй зогсож байгаа нь харагдав. Мина ч ээжээсээ хайр энэрлийн үг сонсохыг хүссэнгүй. Харин Бэкхёны ээжийг ингэж хэлэхэд нь түүний нүдэнд нулимс бага зэрэг цийлэгнэсэн бөгөөд "Баярлалаа" гээд зөөлөн дуугаар хэлэв.

... Минагийн аав Бэкхёнд хандан "Тэрнийг өмнө нь яаж амьдарч байсныг чамайг мэдэж байгаа гэж бопож байна" гэж хэлэхэд нь өнөөх Бэкхёны бодохыг хүсдэггүй бодол нь толгойд нь орж ирсэн ч тэр зүгээр мэт толгой дохиход аав нь үргэлжлүүлэн "Охиныг минь сайн хайрлаж чадна гээд сууж байгаа анхны хүн нь чи биш ч гэсэн эцсийнх нь байна гэж найдъя." гэхэд Бэкхён толгой дохиод "Тэгэлгүй яахав аав аа" гэж хэлэхэд нь түүний төрсөн аав хүүгээ тэврээд "Аргагүй л том эр болж дээ." гээд инээлдэв.

Гаднаас Чанёол сандран орж ирээд "Баларсааан!" гээд орилоход Бэкхён болон түүний хоёр аав тэрэн лүү гайхсан харцаар хараад "Юу болсон?" гэвэл Чанёол амьсгаагаа даран байж "Би бараг хоцрох дөхлөө!" гээд сандал дээр суусныхаа дараа "Аан бас нэг хэлэх чухал зүйл байна!" гээд дахин чанга дуугаар хэлэхэд өнөөх гурав залхсан байртай харахад Чанёол "Сая замаараа өрөө андуураад орсон чинь тэнд Мина аймар хөөрхөн болчихсон сууж байсан!" гэхэд Бэкхён "Угаасаа л хөөрхөн шүү дээ." гээд инээмсэглэв.

" гээд инээмсэглэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now