21.

582 59 2
                                    

Бэкхён гадагш гарсныхаа дараа утсаа гаргаж ирээд нэг дугаар луу залгав. Энэ бол мэдээж Хэжи. Тэр яагаад ч юм бэ Хэжиг харахыг хүсэж байлаа. Хэжи ч утсаа хэд хэд дуудсны дараа авав.

Х: Байна уу?

Б: Байна.

Х: Юу болсон бэ?

Б: Зүгээр л хоолойг чинь сонсохыг хүссэн гэх үү дээ.

Х: Сонсчихсон бол одоо ингээд таслах уу?

Б: Ярихыг хүсэхгүй байгаа юм уу?

Х: Тийм ээ. Би муу хүн байхыг хүсэхгүй байна Бэкхёнаа

Б: Утсаар ярихад юу нь муу байгаа юм?

Х: Намайг чамд ямар сэтгэлээр ханддагийг чи мэднэ биз дээ. Эхнэртэй хүнд тийм байдлаар хандах чинь муу зүйл биш тэгээд өөр юу юм бэ дээ?

Б: Мэдэхгүй.

Х: Тэгвэл би мэднэ. Энэ бол муу зүйл. Чамд тэгж санагдахгүй боловч надад болон эхнэрт чинь тэгж санагдана.

Б: Хаана байгаа юм?

Х: Хэнд хамаатай юм?

Б: Надад хамаатай учраас асууж байна.

Х: Тэгвэл надад хамааралгүй учраас хариулмааргүй байна.
Эхнэртэйгээ муудчихаа юу? Гэнэт залгасны чинь шалтгаан мөн биз дээ?

Б: Энэ хэрэг чамд хамаагүй.

Х: Би хамааралтай гэж хэлээгүй.

Б: Салах ёс хийгээд ганц удаа уулзахыг хүссэн юм. Чи ч хүссэнгүй. Би ч хүчлэсэнгүй.

Х: Би хоёр хүний ширээ засна. Ирэх үгүй чинь надад хамаагүй... гэсээр энэ дуудлага тасрав. Заримдаа хэн нэгнийг харахыг маш ихээр хүснэ. Харин заримдаа харахгүй байхыг хэмжээлшгүй их хүснэ.

Хүн бүр л Бэкхёны хэлсэн зүйлд татгалзсан хариу өгч чаддаггүйн адилаар Хэжи ч бас чадсангүй.

Бэкхён Хэжигийн гэрийн үүдэнд ирэн утсаа гаргаж ирэн залгалаа. Утас удаан дуудсны эцэст харилцуурыг авахад Бэкхён "Чиний хаалгаа тайлах үгүй чинь надад хамаагүй." гэчихээд таслаж орхив. Төд удалгүй хаалга түүний өмнө нээгдлээ.

Бэкхён яг л гэртээ орж ирж буй мэт хувцсаа тайлан өлгөөд зочны өрөө рүү нь оров. Тэр зүгээр л Хэжитэй найзын хувиар ярилцахаар л зорьж ирсэн нь энэ.

Тэд хоолны ширээний ард сууцгаалаа. Хоорондоо юу ч ярьсангүй. Гэхдээ хааяа хааяахан нэгэн рүүгээ харах үгээр хэлэхийн аргагүй тийм нэг харц нь тэднийг хооронд нь бага зэрэг ойртуулж ч байгаа юм шиг.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now