13.

924 80 5
                                    

Байцаалт амжилт олов.

Күпэр хэргээ хүлээн зөвшөөрөв. Бэкхён ч түүнийг энэ хэргийг хийсэн гэдэгт итгэлтэй байсан ч сэжүүр нь олдохгүй зовоосон хэрэг ийм хурдан шийдэгдсэнд нь итгэлгүй байсан ч тэрэнд энэ хэрэгт ингээд цэг тавьж байгаа нь амьсгалаа түгжиж байгаад гаргаж буйтай адил тийм л тайвшрал олгоно.

Намрын өдрүүд аль хэдийн дуусах болж, зөөлнөөр үлээдэг байсан салхи улам ширүүсч байгааг хэн бүхэн мэдэж байв. Удахгүй цас орох нь ээ... гэсэн аятай хүн болгоны нүдэнд баярын ч гэх юм уу эсвэл гунигийн ч юм уу нэг л хачирхалтай харц тогтсон байх нь сонин. Хотын гудмаар алхах хүмүүсийн тоо цөөрч, дулаахан гэртээ сууж үлдэх хүмүүсийн тоо ихсэв. Харин Бэкхён Мина хоёрын амьдрал хэвэндээ үргэлжилсээр...

Бэкхён бага зэрэг баярласан янзтай гэртээ Минаг хүлээн сууна. Хурдхан шиг Минаг орж ирэхэд нь баяртай мэдээ дуулгахыг хүссэн боловч энэ нь Минагийн сонсохыг ч хүсэхгүй мэдээ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэн л нөхрийнхөө үхлийг батлагдсныг сонсоод баярлах билээ.

Хаалганы код хийх чимээ сонсогдох төдийд Бэкхён хийж байсан хоолоо хурдхан шиг дуусгахын тулд сандарсаар нэг л буруу зөрүү зүйл хийгээд байгаагаа ойлгож байсан хэдий ч яаж ч чадалгүй Минад баригдав.
Харин Минаг хоолны үнэр үнэртэхээр нь гал тогооны өрөө рүү иртэл Бэкхён энд тэндгүй дүүрэн хоолныхоо амтлагч, шөлийг асгачихсан нэг л сонирхолтой сонин дүр зураг угтан авлаа. Мина ч тэсэлгүй инээд алдаад "Энд юу хийж байгаа юм?" гэж асуугаад Бэкхён руу хартал нүүрэндээ гурил нялчихсан Бэкхён Минагийн өөдөөс хараад "Утсаар ярьж байна." гэж тоглоомоор хэлснийхээ дараа Минаг инээгээгүй болохоор нь үнэнээсээ "Сандарсандаа болоод л..." гэж хэлээд ээждээ загнуулж буй хүүхэд шиг доош харав. Харин энэ удаа Мина инээгээд "Жоохон хүлээсэн бол би хоол хийх байсан шүү дээ. Одоо эд нарыг цэвэрлэчихээд хоол захиалж идье. Болох уу Бэкхёнаа?" гээд ширээн дээр асгарсан гурилыг арчив. Бэкхён толгой дохиод "Өөрөө мэдээд захиалчих. Би шүршүүрт орохгүй бол..." гэснээ цааш үргэлжлүүлэн "...энэ үнэр муухай байна." гээд өөрөө өөртөө бувтнав.

Захиалгын хоол хүргэж ирж буй хүний хонх дарах чимээтэй зэрэгцэн Бэкхён ариун цэврийн өрөөнөөс гарж таараад хаалга онгойлгон хоолоо оруулав.

Жантай гоймон байлаа. Бэкхён Мина руу хараад "Чи жантай гоймонд дуртай билүү?" гэж асуухад Мина толгой дохиод "Чамайг дуртай болохоор..." гэж хэлээд үргэлжлүүлэн "Чи жантай гоймонд дуртай ч гэсэн байнга идэж чаддаггүй. Харин өнөөдөр идвэл гоё байх гэж бодоод захиалчихсан." гэхэд Бэкхён Минагийн хацрыг чимхээд "Хөөрхөн шүү, Мина" гэж хэлэхэд түүний зүрх хурдан хурдан цохилж байлаа.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now