19.

596 64 6
                                    

Хэжи Бэкхёныхоос гарч байх замдаа түүнтэй таарав... Айдас, хайр энэрэл, худал хуурмаг, чин сэтгэл гээд бүхий л зүйл түүнд нэг дор мэдрэгдэж сандарсандаа болоод хамаг бие нь хөшчихөв. Бэкхён түүнийг харахдаа энгийн үедээ байдаг шигээ тайвнаар ширтэж байлаа. Магадгүй энэ бүх зүйл зөвхөн Хэжи-д л таагүй санагдаж байгаа бололтой.
Хэжи Бэкхёны нүднээс өмнөх дүрэлздэг байсан гал цогийг огт олж харсангүй. Харин ч эсрэгээрээ цөхөрсөн эсвэл аргаа барсан гунигтай харцыг олж харлаа.

Юу ярихаа мэдэхгүй нэгнийгээ харж зогссоор хэр удсныг мэдэхгүй юм. Бэкхён урьдны адил "Яах гэж ирсэн юм?" хэмээн бага зэрэг үл тоосон янзтай асуухад Хэжи хариулалгүй хэсэг удав. Бэкхёнтой уулзахаар ирсэн хэрнээ яг царайг нь харах үедээ бүх зүйлээ марчихсан ажээ.

"Чамтай уулзах гэж ирсэн юм." гэсэн шийдэмгийн хоолойгоор хэлэхэд Бэкхён "Надаар яах гэсэн юм. Чамтай чамгүй өчнөөн асуудал тохиолдчихоод байна..." гээд түүний хажуугаар зөрөх гэтэл Хэжи гарнаас нь атгаад "Ганцхан удаа хамт байя Бэкхён аа. Гуйя. Би чамаас гуйж байна" гэж хэлэхэд нь түүний нүдийг нулимс бүрхэн авлаа. Бэкхён тоосонгүй. Харин Хэжи түүнийг ардаас нь тэврэх нь түүнд мэдрэгдэв. Бэкхён Минаг харчихвий хэмээн түүний гарыг нь өөрөөсөө салгах гэж байхад түүний нуруунд нойтон зүйл мэдрэгдэв. Энэ нь мэдээж Хэжиг уйлж буйг илтгэнэ. Бэкхён яаж ч чадсангүй. Хичнээн хатуу ширүүн хүн байлаа ч эмэгтэй хүнийг нулимс дуслуулж байхад хүчин мөхөсдөхөөс өөр арга үгүй биз.

Хүн өөрт нь өөрөөсөө илүү хайртайг нэгнийг яагаад үргэлж үл ойшоодгийг буруутан байтугай бурханлаг оршихуй  ч мэдэхгүй биз.

..."Хамтдаа жоохон юм уух уу?" гэж Бэкхён Хэжигээс асуухдаа уух хүнгүйдээ хань татаж биш харин итгэж байгаа учраас л түүнээс асуув. Хэжи гайхсан боловч толгой дохино. Арга ч үгүй биз. Хайртай хүн минь намайг хамгийн хэцүү зүйлийг хий гэсэн ч би төвөгшөөхгүйгээр хийх болно.

Учир нь өгүүлж буй үгэндээ биш өгүүлэн буй эзэндээ бүх утга учир нь оршиж байх аж.

Бэкхён үргэлж захиалдаг вискигээ захиалж Хэжи улаан дарс захиалав. Эхэндээ тэд юу ч ярьсангүй. Харин дараагаар нь Бэкхён "Яагаад надад ингэтлээ дурласан юм бэ?" гэж асуухад Хэжи толгой сэгсрээд "Энэ талаар би ч мэдэхгүй юм байна. Зүгээр л чиний бүх зүйл миний нүдээр төгс харагддаг. Чамайг намайг хөөхөд хүртэл би чамд биш өөртөө буруу өгсөн. Ийм арчаагүй байгаадаа өөрийгөө харааж зүхсэн. Чамд буруу өгч чадахааргүй хэмжээний чамд дурласан бололтой. Хүн дурлахаараа сохорчихдог гэнэ лээ. Одоо бол би зүгээр л сохор эмэгтэй." гээд нүдээ анив. Харин Бэкхён зөвхөн тэр хоёрт дуулдахуйцаар "Надад дурласан хүний нүдээр өөрийгөө харж үзэх юмсан." гэж шивнэв.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Unde poveștirile trăiesc. Descoperă acum