8.

1.1K 88 14
                                    

Ямар ч сэтгэл хөдлөл баяр гуниггүй өдрүүд ээлжилсээр аль хэдийн долоо хоногийг ардаа орхижээ.

Өглөөний сэрүүлэг дуугардаг цагтаа дуугарсаар ахин нэг хэвийн өглөө Бэкхёныг угтав. Тэр босон дадал болсон зүйлсээ хийсээр ажил руугаа гарлаа. Машин барьж байх зуурт түүний утсанд нэгэн зурвас ирэв. Тэр Минаг хэмээн бодон утсаа шүүрэн авахдаа руль-ээ ч барихаа мартчихжээ. Машин гэнэт огцом хажуу тийш хазайхад тэр амжиж руль-ээ татаж амжив. Тэгээд гүнзгий амьсгаа аваад утсаа нээн харвал өнөөх зурвас Минагаас биш Хэжигээс ирсэн байв.

Иймэрхүү зурвас түүнд 7 хоногийн турш 5,6 ирсэн бөгөөд нэгэнд нь ч хариулаагүй юмсанж. Утсаа суудал руугаа шидээд "Энэ хүүхэн намайг алах шахлаа" гэж бодон бага зэрэг уурлав. Бараг бүхий л зүйлсэд уурлан урагшлахгүй байгаа ажлаа хараан амьдарсаар...

Түүнд энэ амьдрал таалагдсангүй. Тэр ажлынхаа гадаа ирэн машинаасаа буугаад уншаагүй зурвасаа нээгээд "Өнөөдөр орой уулзъя" гэж биччихээд ажил руугаа орлоо.

Давхар өөр нэг хэрэг орж ирсэн нь түүний хувьд харьцангуй энгийн хэрэш байсан бөгөөд бараг л хэрэгтнийг нь олчихсон болохоор өнөөдөр өөр хэрэг орж ирэх хүртэл Минагийн нөхрийн хэрэг дээр ажиллах ёстой байлаа. Минагийн нөхрийн хэргийн талаар бодох төдийд л түүний нүдэнд Минагийн царай харагдах бөгөөд тэр Минаг бага зэрэг санаж байгаагаа ойлгоогүй бололтой.

Цайны цаг болж Бэкхён гадаа гаран кофе шопоос американо авчихаад ажлынхаа гадаах сандал дээр суун түүнийгээ ууж байлаа. Түүний хажууд өөр нэг хүн ирэн суухад тэр тооснгүй урагш харан кофегоо уусаар л байв. Хажууд нь суусан хүн ч мөн адил кофе уух бөгөөд Бэкхёны кофе дуусах дөхөж байлаа.

Түүний хажууд суусан эмэгтэй Бэкхён руу хараад "Сайн уу мөрдөгч өө?" гэхэд нь л Бэкхён хэний хоолой болохыг нь танив. Тэгээд огцом хажуу тийш хараад "Өө Мина юу?" гээд аль болох тайван дуугаар асуув. Мина толгой дохиод "Таны мэндийг мэдэх гээд ирлээ. Ашгүй гадаа таарчихлаа шүү" гэв. Бэкхён ч инээмсэглэн толгой дохиод "Би нөхрийн чинь хэрэг дээр сайн ажиллаж байгаа ч нэг л урагшлахгүй байна." хэмээн дуу сулхан хэлэхэд Мина толгой дохиод "Би мэднэ ээ. Хэн хэнд минь хэцүү байгааг ойлгож байна аа. Гэхдээ та шилдэг нь болохоор олж чадна гэж найдаж байна." гээд эрхий хжржжгаа гозойлгон инээмсэглээд "Миний найдвар ч одоо бараг тасрах нь..." гээд зөөлхөн хэлээд гараа буулган толгой гудайлган харахад нь Бэкхён гарнаас нь барин буцаан өргөөд "Олох болно." гээд инээв.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now