11.

1K 78 10
                                    

Нэгэн хэвийн байсан Бэкхёны амьдралын өдрүүд 7 хоног болоход л тэр чигтээ өөрчлөгдөв. Бүх зүйл нь л нэг бяцхан эмэгтэйтэй хамааралтай болчихжээ.

Минагийн ч гэсэн амьдрал өөр болжээ. Тэрэнд өдөр хоног өнгөрөх тусам Бэкхён таалагдсаар байлаа. Харин тэр үүнийгээ мэдэгдүүлэхийг хүссэнгүй. Тэр зүгээр л нуусаар байв. Хэзээ нэг өдөр илчлэгдэхээ мэдэж байсан хэрнээ нуусаар л... Хэдий хол явахаа тэр мэдэхгүй.
Энгийн нэгэн 7 хоног өнгөрөв. Хэжигээс дуудлага ч ирсэнгүй. Магадгүй тэр өөр залуутай учирсан байх хэмээх бодол Бэкхёнд төрсөн ч тэр түүний нулимстай нүд, даарж чичирж байсан жижигхэн биеийг санаж байлаа. Хааяа хааяа зурвасхан санаанд нь буух үзэсгэлэнтэй бүсгүй. Мартаж үл болом юм шиг хэрнээ мартагдсаар байгаа бүдэгхэн хэдхэн дурсамж. Амьдрал тэр чигээрээ хөврөн өнгөрсөөр. Тэр бүсгүй мартагдаж, түүнийг орлох өөр нэгэн гарч ирэв.

Бэкхёны туслах өөр хэлтэс рүү явж өөр хүн түүний оронд ирнэ гэдгийг тэр туслахаасаа сонсов. Цаг 12:00-ыг заах бөгөөд Бэкхён ч тэр хүнийг ирэх үгүйг анхааралгүй ажлаа хийсээр...

13:00 цаг болоход 1 минут дутуу байхад түүний өрөөний хаалгыг хэн нэгэн тогшив. Бэкхён сулхан дуугаар "Орж болно." гэхэд нэг өндөр, цагаан царайтай залуу орж ирэн "Сайн байна уу. Би Бусаны хэлтсээс энд ажиллахаар ирсэн Ким Хэнү." гээд бөхийн мэндлэв. Бэкхён суудлаасаа босон түүнтэй гар бариад "Мөрдөгч 004. Бэкхён." гээд товч бөгөөд тодорхой танилцуулсан нь Кэнү-д түүнийг чмархуу хүн болохыг бараг л мэдэгдүүлэв. Кэнү ч өрөөнөөс гаран Бэкхён ганцаараа өрөөндөө үлдэв.
Тэр Күпэрийн бүлэглэлийн дугаар луу залгасан боловч хариу өгөөгүй тул өнөөдрийг хүртэл яаж холбоо барихаа ойлгоогүй байлаа.

"Ким туслах аа," гэж Бэкхёныг дуудахад түүний туслах орж ирэв. Бэкхён түүн рүү хараад "Нэг дугаар луу залгах хэрэгтэй байна." гээд Күпэрийн дугаарыг өгөв. Кэнү Бэкхёны дэргэд залгасан бөгөөд утас нилээн дуудуулсны эцэст харилцуурыг хэн нэгэн эмэгтэй авлаа. Тэгээд тэр "Хэнтэй ярих вэ?"гэхэд Кэнү ч Бэкхён ч хэсэгтээ юу ярихаа мэдэлгүй бие бие рүүгээ асуулт асуусан харцаар харахад Бэкхён маш "Күпэр." амны хайрцгаараа хэлэв. Кэнү зогтуслаа. Тэр яахаа мэдэлгүй хөшиж орхиж ээ. Үг хэлье гэсэн ч түүний амнаас авиа гарахгүй мэт санагдана. Өнөөх бүсгүй "Байна уу?" гээд нэг л залхсан янзтай ярихад нь Кэнү хоолойгоо засаад "Күпэртэй ярих гэсэн юм." гэснээс өөр юу ч хэлсэнгүй. Тэрний яриа хэн ч сонссон хүйтэн хөндий сонсогдож байлаа. Харин Бэкхён тоосонгүй, бүсгүйн юу ярихыг хүлээж байлаа.
Бүсгүй юу ярих гэж байгааг ойлгосон бололтой хоолойных нь өнгө арай ширүүн болоод "Яах гэсэн юм?!" гэвэл Бэкхён "Хар тамхи" гэж цаасан дээр хурдхан шиг бичээд өгөв. Кэнүгийн царай ч улам барайж байлаа. Тэгээд тэр дуулгавартай жүжигчин болов. Тэгээд үргэлжлүүлэн "Хар тамхи худалдаж авах гэсэн юм." гэвэл бүсгүй "Утсаа барьж бай." гээд чимээгүй болов. Удалгүй харилцуурыг өөр эрэгтэй хүн авах нь дуулдав. Кэнү ярихыг хүсээгүй бололтой утсаа Бэкхёны чихэн дээр барьлаа. Бэкхён ч Күпэртэй тохиролцоод маргааш орой 21:00 цагт тэдний байрлаж байх газарт уулзахаар тохиров. Тэд энэ хэргийг амжилттай болгох ёстой гэдгийг хэн хэнээс илүү мэдэж байгаа билээ. Кэнү ч Бэкхёныг өрөөнд нь орхиод гарав. Яг юу болоод байгааг хэн хэн нь ч ойлгохгүй байв.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now