6.

1.2K 107 4
                                    

Өглөө сэрэхэд танихгүй дугаараас зурвас ирсэн байлаа. Бэкхён нээн үзвэл "Би болгоомжтой харьсан^.^ Баярлалаа." гэсэн байлаа. Бэкхён "Ашгүй дээ. Санаа зовж байсан юм." гэж биччихээд орноосоо босон угаалгын өрөө рүүгээ орон шүршүүрт орчихоод гарж ирэхэд гэрт нь хэн нэгэг ирчихсэн байлаа. Бэкхёны гэрийн нууц кодыг Чанёол л ганцхан мэддэг болохоор тэр ч гайхалгүй гал тогооныхоо өрөө рүү ороход Чанёол өглөөний цай бэлдэж байгаа бололтой өндөг шаран зогсож байснаа Бэкхёныг харснаа "Өчигдөр ямархуу байсан?" гээд их л баяртай асуухад Бэкхён дурамжхан "Ямар л байв гэж дээ. Ер нь хэн чамайг Хэжиг гэрт авчирж болно гэж хэлсэн юм?" гэхэд Чанёол инээгээд "Уурлаад байгаа юм уу? Бас нэрийг нь санаж байх шив. Чи чинь уулзсан эмэгтэйчүүдийнхээ нэрийг тэр дор нь л мартчихдаг биз дээ? Тэр чамд таалагдсан байна тийм үү?" гэхэд Бэкхён нээх тоосон шинжгүй "Яахав дажгүй л байсан. Гэхдээ наад зуучлалын ажлаа дахиж надад хийх юм бол би чамайг энүүгээр зоож ална шүү." гээд гартаа байсан сэрээгээ түүний хоолойнд тулгав.

Чанёол толгой дохиод "Одоо өөр дээрээ л хийе." гэж инээгээд угаалгынх нь өрөө рүү оров. Амралтын өдөр байсан болохоор Бэкхён ч хийх зүйлгүй хэдэн хэргийнхээ хавтсуудыг ширтэн сууж байтал түүний утсанд дахин зурвас ирэв. Нээгээд үзтэл "Өнөөдөр завтай бол хамт кино үзэж болох болов уу?" гэсэн Хэжигийн зурвас байлаа. Бэкхён ч амандаа бага зэрэг инээмсэглэл тодруулан "Тэгвэл орой 19:00 цагт гэрийн чинь үүдэнд хүлээж байя. Хаягаа явуулчих" гэв. Өөрөө ч мэдэлгүй инээмсэглэснээ бодон гэнэт төв царайлснаа "Балай юм!" гэж хэлээд хувцсаа сонгохоор бослоо.

Тэгээд малгайтай цамц, жинс өмсөөд гэрээсээ гарлаа. Тэр яг л ахлах сургуулийн охидыг ардаасаа хуйлруулдаг хөвгүүн шиг харагдаж байсан ч аль хэдийнээ 27 хүрчихсэн боловсон залуу билээ.

Хэжи гэрээсээ гарч ирэхдээ богино даашинз өмссөн байх бөгөөд тэр нь зөөлөн салхинд бага зэрэг хөдөлнө.
"Орой сэрүүхэн болчихсон байхад яагаад ийм нимгэн хувцас өмчихсөн юм?" гэж Бэкхёныг асуухад Хэжи инээмсэглээд "Чамд хөөрхөн харагдах гээд..." гэтэл Бэкхён инээгээд "Надад хөөрхөн харагдаж байна. Одоо буцаж ороод дулаан хувцаслаад гараад ир. Би хүлээж байя." гэв. Хэжи ч дурамжхан гэр лүүгээ буцаад оров.

Эмгэнэлтэй хайрын тухай кино үзэхээр болсон хэдий ч энэ нь Бэкхёнд сонирхолтой санагдахгүй байлаа. Учир нь Бэкхён адал явдалт кинонд дуртайгийнх байх. Кино бараг талдаа орж байтал Бэкхёны нүд анилдаад эхлэв. Тэрэнд энэ кино сонин биш байгаа нь ойлгомжтой. Гэхдээ унтчихгүйг их л хичээн өөрийгөө барьж байсан ч нэг мэдэхэд Хэжигийн мөрөн дээр Бэкхёны толгой унав. Хэжи гайхан харсан ч хүчтэй хөдөлсөнгүй. Тиймдээ ч тэр үү Бэкхён тухтай гэгч нь унтаж байлаа. Киноны сүүлийн хэсэгт хайртай бүсгүй нь нас барахад Хэжи уйлж эхлэв. Гэхдээ Бэкхёныг сэрээчихгүй гэсэндээ маш чимээгүй уйлж байсан бөгөөд зөөлнөөр нусаа татав. Гэтэл Бэкхён өндийснөө Хэжиг тэврээд авав. Тэгээд "Битгий уйл даа. Энэ чинь зүгээр л кино шүү дээ. Бодит биш." гээд аргадав. Хэжи улам их уйлж эхэллээ. Анх удаагаа л эр хүнд тэврүүлж аргадуулж байгаа нь энэ болохоор тэр яахаа мэдсэнгүй. Харин Бэкхён түүний чих рүү ойртоод "Эндээс гарах уу?" гэж асуувал Хэжи толгой дохилоо. Бэкхён босон түүнийг хөтлөөд кино театраас гарав. Тэгээд гадаа салхинд гарч зогсоод Хэжиг тайвшрахыг хүлээв. Хэжи ичсэндээ болоод гэр лүүгээ зугтаачихмаар санагдаж байсан ч Бэкхён руу хараад "Унтаж байсан биз дээ? Би сэрээчихсэн үү?" гээд гэмшсэн нүдээр ширтэхэд Бэкхён түүн рүү хараад "Үгүй ээ. Гэнэт сэрсэн чинь хажууд чи нусаа татаад байсан тэгэхээр нь л уйлж байна гэж бодоод өндийсөн юм." гээд түүнд буруугүй гэдгийг нь ойлгууллаа.

Цаг ч орой болчихсон байсан болохоор Бэкхён Хэжиг гэрт нь хүргэж өгчихөөд "Киног чинь бүтэн дуусгалгүй гарч ирсэнд уучлаарай." гэчихээд яваад өгөв.

Бэкхён замаараа эмнэлгээр дайрч Минаг шалгахаар болов. Тэгээд эмнэлэгт ороод "Хан Минаг эргэхээр ирлээ" гэхэд угтагч "Мина өдөр ухаан ороод эмнэлгээс гарчихсан. Та өөрөө хэн билээ?" гэхэд Бэкхён "Намайг Бэкхён. Би Минаг эмнэлэгт хүргэж ирсэн хүн." гэв. Өөрийг нь ч сайн мэдэхгүй эмэгтэйг эмнэлэгт эргэхээр ирээд яг галзуурчихсан байх аа гэж өөрийгөө бодсоор гэртээ харьлаа.






..Бэкхёныг ажилдаа ирэхэд түүний туслах өрөөнд нь орж ирээд "Ким Сүён-ий хэрэгт Ким Кэнбиг-ийг сэжигтнээр татаж авсан болохоор энэ хэргийг цааш нь шалгахгүй байж болно гэсэн. Таныг "SK Group"-ийн захирлын хэрэг дээр ажиллаарай гэсэн шүү мөрдөгчөө." гээд гараад явав.



Тийм том group ийн захирал байж ийм удаан алга болоод яг галзуурчихсан амьтан байх хэмээн Бэкхён бодон өдөржингөө өнөөх хэрэгтэй ноцолдож байж болох бүхий л хүнийг сэжигтэн хэмээн таамаглаж байлаа.


Цаг 17:23-ыг заахад Бэкхёны өрөөний хаалгыг хэн нэгэн хүн зөөлөн тогшив. "Орж болно." гэж Бэкхёныг хэлэхэд түүний өрөөнд Мина орж ирэв. Бэкхён Минаг хараад "Таныг дуудаагүй юмсан. Ямар нэгэн хэрэг гарсан юм уу?" гэхэд Мина толгой сэгсрээд "Би эмнэлэгт ухаан ороод эмчээс юу болсныг асуухад намайг сэтгэл санааны хямралаас болж ухаан алдаад хүн эмнэлэгт хүргэж ирсэн харин намайг хүргэж ирсэн хүнийг мэдэхгүй гэсэн. Гэтэл өчигдөр орой эмнэлгээс залгаад таныг хүргэж ирсэн хүнийг Бэкхён гэсэн. Тэр сая ирээд явлаа гэхэд л таныг гэдгийг мэдсэн юм. Тэгээд би баярлснаа илэрхийлж таныг оройн хоолонд урьж болох болов уу?" гэж асуухад Бэкхён Минагийн царайг хараад үгүй гэж чадсангүй. Тэгээд түүний ажлыг дуусахаар Минагийн гэр лүү явахаар болж Мина Бэкхёныг хүлээн суулаа...






Бэкхён өрөөнөөсөө гарж ирээд "Явцгаах уу?" гэж хэлээд инээмсэглэв.










"Чамайг надад хүрэх үед цаг хугацаа яг тэндээ зогсчихсон."

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now