23. Сайн бодож үзсэн биз дээ?

655 63 3
                                    

Нотлох баримт дээрх хэрэгтэн болон одоогийн хоригдож байгаа хэрэгтэн биш болохыг Ким Кэнү батлах болно хэмээгээд давтан шүүх хурал болгохыг хүссэн билээ. Түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрөн давтан шүүх эхлэх гэж буй нь өнөөдөр аж.

Кэнү Бэкхёнтой тохиролцохдоо Минаг биш Бэкхёныг хорих болно гэсэн боловч тэгсэнгүй.

Түүнийг энэ шүүх хурал дээр хэрэгтнээр татсан гэсэн мэдэгдэл түүн дээр ирээгүйгээр барах уу түүнийг хэрэгтний өмгөөлөгчөөр томилсон байх бөгөөд хэрэгтний нэрийг нууцалжээ. Харин прокурор нь Ким туслах байхыг тэр мэдэж байв.

Минаг хэрэгтнээр татаагүй байгаасай хэмээн дотроо бараг мянган удаа залбирсан байх.

Шүүх хурал эхлэхээс 2 цагийн өмнө хүмүүс ирж суудлаа эзэлсэн байв. Бэкхёныг орж ирэхэд түүн рүү Ким туслах тийм гэхийн аргагүй бахдалтай, түүнийг ялсандаа баярласан харцаар харна.

Хурлын танхимд хүрэлцэн ирсэн хүмүүсээс Бэкхёны таньдаг хүн гэвэл ганцхан Чанёол байх бөгөөд бусад нь бүгд л Күпэрийн ажилтнууд бололтой харагдана.

Хурал эхлэхээс 30 минутын өмнө танхимд хэрэгтнийг оруулж ирэх ёстой байдаг. Харин одоо тэр цаг болоход ердөө 5 минут үлджээ.

Чанёол Бэкхёнаас "Хэрэгтэнгээр Минаг татсан байвал яах вэ?" гэж асуухад Бэкхён толгой сэгсрээд "Тийм юм байх боломжгүй. Тийм байсан бол тэрнийг ч тэр эсвэл намайг ч тэр хэдэн сарын өмнөөс хорих байсан." гэхэд Чанёол "Одоо тэр хамаагүй. Бодит байдал чиний санаснаас өөр байх үе олон байдаг. Хэтэрхий их өөртөө найдаад хэрэггүй. Чамайг сул дорой мөрдөгч байхыг энэ яваа насандаа харахыг хүсэхгүй байна. Юу ч болсон байсан чи бүгдэнг нь аргалж чадна. Алив андаа, үзүүлээд өг!" гээд дэм болох хэдэн үгс хэлэв.

Харин Бэкхён дотроо Минад хэлсэн үгсээ бодлоо... "Би чамайг хамгаалах болохоор юунаас ч битгий ай. Тэр хэргийн үнэн мөн илрэх юм бол би чиний өмнөөс тэр ялыг үүрэх болно. Харин чи хүүхдээ л сайн харах хэрэгтэй шүү. Ойлгосон биз дээ? Би явчихаад ирье" гэж хэлэхдээ тэр үнэндээ эргэж ирэх үгүйгээ ч мэдэхгүй байсан сан...

5 минут аль хэдийн өнгөрчээ...

Хаалга нээгдэн хэрэгтэн хэмээх нэрийг зүүсэн бүсгүй орж ирэв.

Хэний ч санаанд оромгүй тийм нэгэн гаднаас орж ирэх нь байж боломгүй зүйл мэт санагдана.

Орж ирж байгаа бүсгүй болон Ким Күпэр хоёул Бэкхён руу харсангүй. Харин бүсгүй зөвхөн Ким туслах руу л харж байлаа. Тэр хоёр Бэкхёнаас нууцаар зөвшилцсөн нь харваас илт харагдана. Тэд харцаараа хэдэн мянга зүйлс солилцож байхыг Бэкхён хөндлөнгөөс харан зогсоно.

Мөрдөгч Б-004 [COMPLETED]Where stories live. Discover now