Төлөвлөгөө

1.8K 209 5
                                    

Еэжи юу юугүй уйлчих шахна. Салганасан гараараа нэг дугаар луу дахин дахин залгасаар.. 5дуудлагын дараа утасны цаанаас бүсгүйгээс дутахгүй сандарсан хоолой дуулдлаа.

-Еэжи юу болоо вэ ? Зураг авалт сая л  дууслаа.

-Ахаа манайд хүрээд ир тэгэх үү? гуйж байна.. Би үнэхээр яахаа мэдэхгүй байна !

Түрүүнээс хойш тэвчиж байсан нулимс нь асгаран бүсгүйн хэл яриа ойлгомжгүй болон ээдэрж эхлэв.

-Ойлголоо. Одоо очлоо, болгоомжтой хариад намайг хүлээж бай заюу? Тайвшир.

Еэжи гүнзгий амьсгаа аваад гэр лүүгээ хөдлөв.

...

Хаалганы нууц дугаар хийх дуулдан гартаа лаазтай халуун шоколад барьсан залуу амьсгаадан орж ирэхэд бүсгүй түүнийг хүзүүдэн тэвэрлээ.

Мину Еэжиг гар дээрээ өргөн орон дээр нь авчран суулгаад гарт нь халуун шоколад атгуулахад жаалхан охин нэг амьсгаагаар хоослоод лаазыг ууртай нь аргагүй базах нь тэр. 

-Арай дээрдэв үү?

-Хавьгүй илүү.

Залуу хатаж амжаагүй нулимстай хацраар нь гараа гүйлгэхэд Еэжи хорсол дүүрэн нүдээр түүн рүү ширтэн:

-Тэр бүгдийг нь илчилнэ гэсэн. Хараал идсэн Жи-Драгон.. Тэр новш ч бас "тамга 4" -т байдаг юм билээ.

-Тэгээд юу гэж? Тэнэг л биш бол тэр тэгэхгүй шүүдээ. Бид унавал тэр ч бас унана. Харин бид өөрсдийгөө цэвэрхэн мулталж чадна.

-Хамгийн инээдтэй нь юу гээч? Тэрнийг анх элсүүлсэн хүн нь би , тэр бүү хэл тэр новш намайг бутач хүүхэд гэдгийг ч мэдэж байсан.

Минугийн царай хувьсхийн :

-Энэ чинь боломжгүй, чиний мэдээллийг манайхаас авдаг хүмүүс байдаг ч .. Бутач хүүхэд гэдгийг чинь мэдээлэлд зарлах байтугай үнэнийг мэдэх хүн ч ховор шүүдээ.

-Одоо энэ тухай бодох цаг биш. Хэн түүнд хэлсэн тухай дараа нь мэдэж болно. Хамгийн чухал нь би нэг минут ч тайван сууж чадахгүй байна ахаа. Яаж Жидигийн амыг хамхих юм? зүгээр л хүн явуулаад алуулчих юмуу?

Мину гэнэтхэн чангаар инээгээд Еэжиг тэврэн хэвтлээ. Ор хэдий том ч бүсгүй түүнд наалджээ.

-Чи одоо ч том болоогүй байна. Урлаг . .ялангуяа кпоп бол хэцүү зүйл. Түүнийг хөнөөчихвөл улс төдийгүй дэлхий ч гашуудна. Энэ асуудал хэсэгтээ л мартагдахгүй, чиний дэбютэнд ч нөлөөлж мэднэ.

[POISON] completedWhere stories live. Discover now