Найз охин

1.1K 147 14
                                    

-Амлалтаа биелүүлэхээр ирлээ.

Еэжи гайхсандаа хачин царайлан зогсоход Жиёон маскаа буцааж зүүгээд түүний гараас атган машин руугаа чирэх нь тэр.

Өвлийн шөнөөр гэртээ өмсдөг торгон нөмрөг , нимгэн ултай шаахайтайгаа гарж ирсэн бүсгүй чичирсээр машинд суумагцаа Жиёоны мөрлүү хөнгөхөн цохилоо.

-Чи чинь галзуурчихаа юу? хөхөө өвлийн хүйтэнд ийм хувцастай чирж гаргаад хаачих гэж байгаа юм.

Еэжи одоо ч дагжин чичрэх агаад даарснаасаа болж үл мэдэг ээрэх аж. Залуу машинаа асаан халаалтаа тавиад түүнрүү харан инээмсэглэнэ.

-Одод руу. . .

Туслах зам даган явсаар хотоос гарж хагас цаг хэртээ модон дундуур давхин эцэст нь шороон замын төгсгөл ирэхэд Жиёон зорьсон газраа ирсэн мэт гар чийдэн аваад машинаас буулаа.

Төд удалгүй хурц гэрэл гялсхийх шиг болж саяхан л айдас хүрэм харанхуй ойгоос өөр юу ч байгаагүй газар бүхэлдээ романтик кинон дээрх ер бусын болзоо өрнөдөг газруудтай тун ч төстэй болж өөрчлөгдөх нь тэр. Жижиг гэрлэн чимэглэлээр моддыг ороон зам гаргаж , 3 өнгийн сарнайн дэлбээгээр газрыг чигжин бүрсэн байх бөгөөд замын төгсгөлд модруу авирах шат байрлах аж.

Залуу инээмсэглээд гар сунгахад Еэжи эргэлзэнгүй гараас нь атгаад хүйтнийг ч үл анзааран цэцгэн замаар алхана. Нимгэн торгон нөмрөгнийх нь хормой газар шүргэн нямбайлан зассан цэцгэн замыг түйвээх нь гунигтай.

Замын төгсгөлд байрлах модруу өгссөн шатаар дээш гарвал жижигхэн модон байшин тэднийг угтав. 2 хүнд яг таарсан том цонхтой дулаахан модон дээрх байшин.

Шалан дээр зөөлөн дэвсгэрүүд дэвсэж толгой тавиад л унтчихмаар тийм л тухтай 2том дэр байрлуулжээ. Лааны гэрэлд халуун баригч шилэн саванд халуун шоколад дүүргэсэн байх нь үзэгдэнэ.

Жиёон халуун шоколад аягалаад дэрээ налан хэвтэхэд Еэжи одоо ч гайхширлаасаа гараагүй бололтой аягатайг аваад түүний дэргэд суулаа.

Залуу утсаа оролдон ямар нэг тохиргоо хийхэд төдөлгүй байшингийн модон дээвэр ярагдан оронд нь нэвт үзэгдэх шилэн дээвэр бий болж тэнгэр хэдэн зуун чийдэн өлгөчихсөн юмшиг харагдах нь дэндүү үзэсгэлэнтэй.

Одод. Үүлгүй торгон тэнгэрт сувд шигтгэн оёж орхио юу гэлтэй.

-Санаж байна уу? Цэрэгт явахаасаа өмнө заавал чамд жинхэнэ од харуулна гэж амласныг минь.

[POISON] completedWhere stories live. Discover now