Учрал

1.5K 193 12
                                    

Хоолны ширээний ард залуухан амрагуудын харилцаа өнгөрсөн шөнийнх шиг нь нийцэмжтэй байсангүй.

Тэд нэг нэгэнлүүгээ цоо ширтэн Жэвон Еэжиг аргадаж үнсэхээр ойртоход бүсгүй түүнээс нүүр буруулах нь тэр. Залуу хэсэг гайхширснаа өөрийгөө шоолон инээлээ.

-Чи намайг "тоглоомон цэрэг" болгочихжээ? Бурхан минь гэж.. Чи ер нь жүжигчнээр дебют хийвэл илүү амжилт олох юм байна.

-Зүүднээсээ сэрж үз. Нэг шөнийн явдлын дараа би чиний араас унан тусан гүйж бид хамтдаа сайхан үерхэл бүтээнэ гэж найдсан юм биш биздээ ? хах.

-За яахав, ахиад нэг шөнө хүсвэл дуудна биз.

-Амаа тат.

Жэвон түүнийг хүчирхийлүүлснийг биен дээр шарх , зовиураас нь хангалттай ойлгосон ч яагаад ч юм эдгээр хатуу үгсийг урсгана.

Үүрээр эргэлзэнгүй татан орсон хаалгаа нар шингэхэд ширүүхэн саваад гарав. Нөхөрлөл.. нөхөрлөл биш болчихсон.

...

Хэд хоног өнгөрөхөд үд дунд улаан өнгийн спорт машин "BigHit entertainment" -н үүдэнд зогсон өндөр өсгийт , хүрэн улаан торон даашинзны хормой цухуйлаа.

Өндөр өсгийтийн чимээ "захирал" гэсэн өрөө лүү чиглэнэ. Дур булаам бүсгүй буйдан дээр тухлан авч ирсэн "гэрээгээ" Бан захирлын урд тавиад дуугаа хураав.

Очир эрдэнийн бөгжнүүд , цагаан алтан зүүлтнүүд болон час улаан уруулын будаг. Хэн бүхний харж байгаагүй тэр төрх , тэр энд "Тамга 4" -н өв залгамжлагч Люси Ханы хувиар иржээ.

-Би хэрэгтэй бүх хөрөнгө оруулалтыг өгж чадна эхний ээлжинд 20 тербум, яваандаа хамтлагт зориулж илүү тухтай дорм худалдаж авах төлөвлөгөөтэй байна. Шинэ бэлтгэгдэгчид нэмэгдээд бүжгийн заалаа хувааж байгаа биздээ? Танай энтэртайментийн барилгыг ч шинэчилж өгье.

Бан захирал гайхсан нь илт , энгэрийн халааснаасаа алчуур гарган шанаа дагаж урссан хөлсөө арчлаа.

-Охион.. үгүй ээ .. Хадагтай, та тэгээд хариуд нь юу хүсэж байгаа юм?

-Би түүх бүтээмээр байна, бас хамтлаг тарах хүртэлх бүх үйл ажиллагаанаас олсон орлогын 20% -г авна. Их энгийн байгаа биз?

-Ингэж их итгэл хүлээлгэсэнд баярлалаа !

Үнэндээ Бан захирлын "BTS"-д зориулж бүтээж буй түүхийг төгс төгөлдөр илэрхийлэхэд их мөнгө хэрэгтэй, тэр ч бас "зохиол" бичиж байна. 20% их ч гэлээ ирээдүйд олж болох ашгийн хажууд юу ч биш, тэглээ ч энэ залуусыг хөл дээрээ босож байхад нь улам л ахиулах хэрэгтэй.

[POISON] completedWhere stories live. Discover now