Сорви

1.3K 156 10
                                    

Шөнө дунд болоход Жиёон Еэжиг сөүл дэх орон сууцанд нь хүргээд буцлаа. Түүнийг эмнэлэгт хүргэх гэсэн ч бүсгүй зөвхөн Минугаар оёдол тавиулна гэж зөрүүдлэн эцэст нь эсэргүүцэж чадалгүй арга ядсан залуу өглөө эрт ирж авна хэмээн тохиролцсон юм.

Хагас цагийн дараа нойрмоглон нүдээ нухсаар ирсэн Мину Еэжигийн нүүрийг хармагцаа балмагдан дорхноо л сэргэж орхив. Шарх нь бохирдон хоорондоо наалдаж улам л үзэшгүй болжээ.

-Хэн ийм аймшигтай зүйл хийсэн юм?

-"Хайрт эгч" маань.

Залуу санаа алдан авчирсан жижиг цүнхнээсээ хямсаа гарган ил хатсан цус болон бусад ширхэглэг бохирдлыг түүлээ.

-Хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийх боломжгүй. Шарх чинь дэндүү гүн бас их том юм, мэдээ алдуулалтаас болж цаашид саажилт үүсэж булчин сулрах эмгэг илэрч болзошгүй. Тиймээс.. гуйя тэвчээрэй. Чамайг сорвигүй эдгээхийн тулд би чадах бүхнээ хийе.

Еэжи өөртөө л сонсогдхоор " Хан Жэнни , чи ч  надад өртэй хоцрох нь дээ" хэмээн бувтнаад орон дээр хэвтлээ. Арьсан доогуур нь зүү утас сүлбэлдэх нь мэдрэгдэж, нүднийх нь буланд арьсыг нь хэрхэн холбон оёж байгаа нь үзэгдэнэ. Орилохгүйн тулд доод уруулаа хэмхэртэл нь хазахдаа бүсгүй шаралхан уйлж байлаа.

Мину түүний нулимсыг арчаад :

-Дуусчихлаа. . хэд хоногоос ирж оёдлоо авхуулаарай, аавд чинь мэдэгдэх үү?

-Хэрэггүй. Чи ч , би ч түүнийг зөвхөн Жэнниг өмөөрнө гэдгийг мэднэ шүүдээ.

Бүсгүй хуучны зүйлсийг санасан мэт хөнгөн инээд алдана.

-Санаж байна уу? Бараг 10 жилийн өмнө, намайг анх гэр бүлд ирсэн жил. Жэннигийн 11насны төрсөн өдрөөр би аавыг ятгаж түүнд бүлгэмийн зүгээс үдэшлэг зохиож өгөхийг хүссэн. Гэтэл тэр үүнийг мэдчихээд намайг 2давхрын тагтнаас түлхчихэж билээ.

-Тиймээ , санаж байна. Тэр үдэшлэг биш овгоо солиулж тусдаа амьдрахыг хүсэж байсан.

-Тагт тийм ч өндөр байгаагүй ч 7-хон настай би .. тэр өвдөлтийг дааж чадалгүй бүтэн сар хэвтэрт байсан. Гэтэл аав "Эгчийнхээ хүслийг хүндэтгэ, түүнийг жаргалтай байлга" гэчихээд Жэннигийн толгойг илээд гарсан.

Залуу нүдээ анин гараа салаавчлан атгаад ямар нэг зүйл төсөөлөн санааширна.

-Тэр үед.. чамайг манайд хүргэгдэж ирэхэд даралт чинь уначихсан , амьсгал чинь дэндүү сул . . Анх удаа хэн нэгнийг алдахаас тэгтлээ айж үзсэн. . "Цэцэг" болох гэж бизнест суралцаж байсан би тэр жилдээ эмчийн сургуульд орж "Дөрвөлжинг" өвлөсөн.

[POISON] completedWhere stories live. Discover now