Халуун шоколад

1.2K 157 10
                                    

Эргээд "гэртээ" очиход Жиёон байсангүй.

Өрөөний минь хаалган дээр "Зураг авалттай болчихлоо" гэсэн бяцхан зурвас л үлджээ. Тэр шөнө , түүний маргааш нь ч тэр гэртээ ирээгүйгээр үл барам дуудлаганд минь хариу өгөхгүй.. ядахнаа зурвас ч болтугай бичээгүй юм. Эхний хэдэн өдрүүдэд өдөр тутмын амьдралд минь төдий л өөрчлөлт орсонгүй.

6 цагт босож аяга ус уугаад хоолойн дасгал хийнэ , өдрийн хоолны дараа бүжгийн бэлтгэл тэгээд орой нь камер толиор дүүрсэн өрөөнд элдэв хувцас сольж өмсөн бүх камерт төгс харагдах гэж толины өмнө эргэлдэнэ. Ихэнхидээ ядарснаасаа болоод дэрэн дээр толгой тавимагц унтчихдаг байсан ч өдөр өнгөрөх тусам унтах цаг минь багасаж улмаар усан санд өнгөрөөх цаг  ихсэв. Дотор  хоосон оргиж , орилж хашгирмаар үедээ би шуудхан усан сан руу үсэрж ороод тэндээ хэдэн цагаар ч хамаагүй сэлж аль эсвэл шумбах мэт амьсгалаа түгжин суудаг болсон нь яагаад ч юм усан дотор байхдаа авдаг ер бусын таашаалаас болсон биз.

Харшид үйлчлэгчид байдаг байсан, сөүл дэх гэр минь жижигхэн тул холхих шаардлага гарахгүй. Гэвч 3давхар 17өрөөтэй том байшинд өөрөөс минь өөр надад хань болох хүн байхгүй нь сүүлдээ дарамт болж хувирлаа.

2017.12.17.. тэр надад 3 үгтэй зурвас үлдээгээд явсан өдрөө "Just one last dance" тайлбартай зургуудаа оруулснаас хойш ахин нийтлэл хийгээгүй ч санаа зовоож байсан асуудал нь тэр Японы Осака-д байгаагаар тэмдэглэсэн явдал юм.

Хачирхалтай нь Жиёонд миний зурвасанд хариу өгөх 1минут ч олдоогүй хэрнэ инстаграмдаа шинэ зураг нийтлэх цаг хангалттай байгаа бололтой. Би түүнийг хаана юу хийж явааг зөвхөн story-ноос нь харж, шинэ оруулсан нийтлэлийг нь хүлээхээс өөр аргагүйдсэн нь өрөвдөлтэй.

Өнөөдөр ч бас хоолойг чинь сонсохыг хүссэндээ утасны товчлуур дээр хуруу минь салгалах ч чи урьдын л адил утсаа авсангүй..

Тэсэхийн аргагүй өлссөн үедээ хааяа нэг гоймон чанаж идэхээс бусдаар олигтой хоол хийж идээгүйгээс болж 7хоногт 3кг хасаж , үс унах нь ихсэв. Стресснээс болсон юм байхдаа?

2017.12.25 .. Өглөөний цайгаа уучихаад хувцасны өрөөнд ороход танил үнэр хамар сэтлэх мэт.

Түүний хувцасны өрөө үе үе музейд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь хачин. Яаж анх дэбют хийсэн өдрөөсөө хойш тайзан дээр өмссөн бүх хувцсаа ингэж эмх цэгцтэй бүр он сартай нь хадгалж чаддаг байнаа..

[POISON] completedWhere stories live. Discover now