Бороо

1.3K 161 14
                                    

Тэр шөнө ойн цоорхой амь гуйх хашгираан , өвдөлтөөс болсон орилоон . . мөн "шарсан махны үнэрээр" дүүрэн байлаа.

Эзнээ авахаар ирсэн жолооч нар харсан зүйлээсээ болж ухаан алдаж , зарим нь шууд бөөлжинө. Гарынх нь алгыг цементэн шалтай нэгтгэн хадаж, мөргөх мэтээр өвдөглүүлэн суулгасан жаалуудыг эгц дээрээс нь харваас "гилийн тамга" -г төгс хэлбэрээр бүтээсэн нь үзэгдэнэ.

Нүцгэн нуруун дээр нь хөзрийн гил, бунд, цэцэг, дөрвөлжин ээлж дараагаараа цусны мөр татуулах ба сорви болж үлдэх энэ шарх нь өнөөх "шарсан махны үнэрийн" шалтгаан гэлтэй. Жаалууд мал адгуус мэт халуун төмрөөр тамгалуулсан нь энэ. Үүгээр ч үл барам сайн ажваас нурууны гол ясыг нь дагуулан зүсэлт хийж , түүнийгээ маш цэвэрхэн оёдлоор далдалжээ.

Энэ цагаар тэдний эцэг эхэд ч бас хуучны загвартай , хар лацтай ил захидал ирсэн юм.

Сонордуулах нь. Та болон таны гэр бүл бүлгэмийн үнэт зарчмыг уландаа гишгэлж уучлах боломжгүй алдаа гаргасан тул "Тамга 4" таны гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлж байна. Түүнчлэн анхлан байгуулсан гэрээнд заасны дагуу өдийг хүртэл бүлгэмээс хүртсэн ашиг, худалдан авсан эд хөрөнгө, бэлэг тусламжийг хурааж авах ба цаашлаад зуучлуулсан түншүүд тань харилцаагаа таслах болсныг албан ёсоор мэдэгдье. Хэрэв та бичгээр, амаар, үйл хөдлөлөөр болон бусад хэлбэрээр бүлгэмийн тухай олон нийт, аж ахуй нэгжид мэдэгдэх аваас өдийг хүртэлх нуун дарагдуулсан хууль бус хэргүүдийг чинь бүлгэм таны эсрэг ашиглах болно. Мөн энэ жилийн гишүүнчлэлийн төлбөрт тушаасан мөнгийг хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр болгон олгоно.

Жич: Таны гэр бүлд гэсгээл болгон үлдээсэн тамганы шарх нь сорив болж үлдэх ба ямар ч төрлийн эмчилгээнд бүрэн эдгэж , аль эсвэл нөхөгдөн арилахгүй. Арьс солиулах оролдлого хийвэл нурууны гол ясанд байрлуулсан бичил тэсрэх бөмбөгийг дэлбэлнэ.

Хүндэтгэсэн Люси Хан.

Шийтгэл хүлээсэн 13 гэр бүлийн тухай ам дамжсан цуу яриа "Гилийн түрэмгийлэл" нэрээр бүлгэм үйл ажиллагаагаа явуулдаг 53 улс оронд түгэн Тамга 4-ийн үнэт зарчим төрийн дуулал мэт хүн бүрийн дотор ягштал цээжлэгдэн үлдэв.

Шуурхай мэдээ : Их хурлын гишүүн Ким, И болон У нарын хөвгүүд далайн эргийн зугаалгын үеэр хавцлаас хөл алдан унаж амь насаа алдсан хэрэг гаржээ.

[POISON] completedWhere stories live. Discover now