Захидал

1.1K 146 10
                                    

Илгээмж хүлээж авснаас хойш 10 гаруй хоног өнгөрж энэ хугацаанд Еэжи аль болох өөрийгөө завгүй байлгах гэж хичээн JYP дээр хэд хоногийн турш гэртээ ч харилгүй бэлтгэл хийсэн билээ.

Түүнийг ээрэх яршигтай бодлуудаас салах хамгийн үр дүнтэй  арга нь өөр зүйлд сатаарах аль эсвэл усан санд цагийг өнгөрүүлэх л байсан хэрэг. Өдөржин бэлтгэл хийчихээд шөнө нь Rasputin-д очиж наргин , коктейл ууж Хэжинтэй элдвийг ярилцан суух нь сүүлдээ түүний амьдралын хэмнэл болж хувирав.

Сүбинээс ч холбоо тасраад удаж.. Аргагүй дээ, тэр утсаа хураалгаж унтах ч завгүй бэлтгэлээ хийж байгаа. Түүнд буруу өгөх арга алга.

Еэжи энэ шөнө ч бас биеэ даах тэнхэлгүй болсон хэрнэ Rasputin VIP-д ирж Хэжинтэй цуг ууж суух агаад бусад өдрөөс ялгаатай нь тэрбээр энэ шөнө коктейлны оронд виски сонгосон байлаа. Бүсгүй бүтэн нэг шилийг ганцаараа уусны дараа ширээ дэрлэн нойрмоглоход Хэжин түүнд гадуур хувцсыг нь нөмрүүлэв.

-Хэжинаа.. миний хамгийн хайртай бунд.. эгчээ би одоо яавал дээр вэ? Тэр .. тэр новш найз залууг минь ална гэсэн .. гэтэл би яагаад түүнийг хамгаалахын тулд гэрлэлт мэтийн өчүүхэн зүйлийг хийхээс айгаад байгаа юм бол..

Хэжин Еэжигийн юу яриад байгааг ойлгосонгүй. Тэр бүү хэл гэнэтхэн яагаад ингэж ихээр уудаг болсныг нь ч гадарлаж амжаагүй байтал гэнэтхэн найз залуу, гэрлэлт , аллага. .

-Еэжи чи дэндүү их согтсон байна , чамайг гэрт чинь хүргээд өгье за юу. Одоо бос. Энэ чигээрээ уугаад суувал юу ч өөрчлөгдөхгүй шүүдээ, очоод ярилцъя.

...

Еэжи гэртээ ирсэн даруйдаа хүйтэн шүршүүрт орж арай ч агсан тавихааргүй хэмжээнд сэргэсэн ч хэтэрхий их ууснаасаа болж одоо ч толгой нь эргэж байлаа. Хэжин түүнд зутан хийж өгөхөд цаг үүрийн 4-г зааж байв.

-Тэгэхээр яг юу болоод байгаа юм? Еэжи.. юу болсон болоод чи гэнэтхэн өөрийгөө хөсөр хаяад  цаг гарвал л уугаад байгаа юм. Би чамайг танихаа болиод байна шүүдээ..Чи миний мэдэх зоригтой эрх дураараа Хан Еэжи биш гудамжны архичинаас ялгаагүй амьтан болчихож.

-Эгчээ, энэ дэндүү урт түүх. Зүгээр л намайг энэ чигээр нь орхичих , угаасаа та ойлгохгүй.

Тасхийх чимээ гарахад Еэжи алгадуулсан хацраа гараараа даран хариулт нэхэх шиг Хэжин рүү хорсол дүүрэн нүдээр ширтэнэ.

-Ухаан орооч ! Асуудал гарсан бол ярилцах хэрэгтэй биздээ. Зүгээр орхичих гэнэ шүү, чи чинь одоо яачихаад байгаа юм.

[POISON] completedWhere stories live. Discover now