1.Ганц бие 30тай бүсгүй

5.9K 310 114
                                    

⚠️15+⚠️

"Хэжин, чи ингэж явсаар байгаад хөгширч үхэх гээ юу? Чи бараг 31 хүрлээ ац минь!"

"Сүёнаа!"

"Май энэ сохор болзоо болох газрын нэр. Маргааш 19 цаг гэхэд алмас царайнаасаа салаад хүн шиг болоод наанаа очоорой."

"ҮГҮЙ ЭЭ!"

•••

Намайг Гү Хэжин гэдэг. Одоо 30 настай ганц бие эмэгтэй. Сайн ажил төрөлтэй дажгүй бүсгүй. Гэхдээ хайр дурлал дээр маш их асуудалтай.
Аав, ээж минь дүүтэй минь цуг Японд амьдардаг. Ээж минь Япон хүн л дээ.
Харин би солонгосыг илүүд үзсэн юм.

Миний найзууд бүгд хүнтэй сууж бүр ихэнх нь хүүхэдтэй болсон.
Бид их олуулаа найзалдаг. Нийтдээ долуулаа. Найзуудынхаа нөхрүүдийг нийлүүлээд 14 биш ээ. Минийхийг хасаад 13-лаа найзалдаг.
Өнөр бүл гэж энийг хэлнэ дээ.

Ойрын үед бүгд намайг хүнтэй суу гэж шаардах болсон.
Тэд нарт ч хэлэх амархан байх л даа..

•••

*утас дуугарах*

"Сүхён сүүгий"

Би: Байна уу, Сүхён шши!

Сүхён: Байна аа, орой 6 гэхэд завтай юу?

Би: Завтай, яасан юм?

Сүхён: Манайд хүрээд ир хэлэх зүйл байна.

Би: Юу юм?

Сүхён: Зүгээр хүрээд ир*таслах*

Юугаа хэлэх гээд байдаг байна аа?Нээрээ энэ бол миний найз Ким Сүхён 26 настай. Нөхөр нь өөрөөс нь 4 насаар ах. Ким Тэхён гэдэг. Ядаж ханьдаа энэ хоёр маань хүүхэдгүй.

ДИН ДОН~

"Хэн бэ?"

"Жисү байна аа!"

Намайг хаалгаа тайлахад Жисү бацаан зогсож байлаа. Бид хэдээсээ хамгийн жоохон нь. Өөрөө 25 настай, нөхөр нь 28 настай Жонгүг. Энэ хоёр хамгийн жоохнууд нь байж хамгийн олон хүүхэдтэй нь. Их үйл хийждээ.

Би: Хүүхдүүдээ яасан юм?

Жисү: Аав, ээжид үлдээчихсэн.

Би: Сүхён чамайг бас дуудсан юм уу?

Жисү: Бүгдийг нь дуудсан юм шиг байна лээ.

Би: Юугаа л хэлэх гээд байна даа.

Жисү: Алив хувцасаа өмс цуг явъя.

Би: Цаг болчихсон юм уу?

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now