11. Үзээгүй

1.9K 229 155
                                    



Өнөөдрийг юу хийж өнгөрөөх вэ?
Ёстой мэдэх юм алга.

Гадаа халуун байх шиг байна. Гараад хэрэггүй бололтой. Халуунд гэртээ байгаад байсан чинь чанагдаж байгаа төмс шиг санагдчихлаа.

Хусог шарсан төмс байхад минь тоогоогүй юм чинь ингээд чанагдаад л байж байхаас.

*утас дуугарах*

"Сөжү"

Би: Моши, моши(Байна уу, байна уу?"

Жисү: Хаанахаар хуцаад байгаа юм?

Би: Японоор хуцаж байна. Хуцалт ойлгоод байгаа юм уу?

Жисү: Байнга нэг нохой шиг эгчтэйгээ байсаар байгаад ойлгодог болчихсон.

Би: Ямаа чинь.

Жисү: За тэр ямаа Хусог яах вэ..

Би: Ю-юун Хусог?

Жисү: Би хэзээ тэгсэн юм?

Би: Чи сая...

Жисү: Зэ мэдэхгүй ээ. Гадаа халуун сайхан байна. Бөөндөө далай явах уу?

Би: Дажгүй санаа байна, тэгье.

Жисү: Цагийн дараа гэрийн чинь үүдэнд оччихсон байя.

Би: За би гялс өөрийнөө шараадхая.

Жисү: Айн?

Би: Юу ч биш дээ.

*таслах*

Далай...далай явах юм чинь бикини? Өө, надад байхгүй юм байна шд. Хэн нээх сүрхий шэкси хувцаслаад байдаг билээ? Сүхён...өө надад таарахгүй шд. Өөрийгөө ямар 20 гаруй см агшаалтайн биш.

ТИЙМ ЭЭ! Шорт, crop top хоёр оллоо. Энэ хоёрыг өмсчихье.

Топ минь цагаан өнгөтэй тэгээд энгэр дээрээ үдээстэй....За юу ч гэх юм.
Шорт минь бол зүгээр хар богинохон...Шорт шиг л шорт.

15 минутын дараа

Жон Хусог, Жон Хусог

Жоохон ч гэсэн сэтгэл гаргахгүй

Жогорч байгаад

Жингүүдээд явсандаа чи!

Хусог Хусог

Хөөрхөн инээж байгаад

Хайран сэтгэлийг минь бодохгүй

Хөөрөөд явчихсандаа чи!

Хүүе яасан хөөрхөн дуу зохиочихвоо?

30 минутын дараа

Яачихав аа? Нэг цаг яасан удаан юмбээ.

Хувь тавилан намайг уйлуулдаг...
(Mamamoo- destiny)

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now