10.Сүнс юм уу хаашаа юм?

1.8K 244 135
                                    

"Чи уулзахгүй яасан юм?" Сүён гэрт минь ороод ирчихсэн намайг загинаад байгаа бололтой ам нь ангалзаад л байх нь тэр.
Яг үнэндээ энэ нэг чихээр ороод нөгөө чихээр гарна гэдэг нь болж байх шиг байна.

Тэр бараг өлсгөлөн оюутанд хоолноос илүү хичээл чухал гэдэгийн ойлгуулах гэж байгаа мэт гар нь сарвалзаад л нэг бол хөмсгөө зангидаад л.

Би: Хөөе.

Сүён: Хоол боловсруулах-- Айн?

Би: Наад хөмсөгөнд чинь булчин суулаа. Одоо боль.

Сүён: Орой завтай биз дээ?

Би: Өдөөд байгаарай.

Сүён: За за, найз нь нэг хүнтэй уулзах болчихоод харин ганцаараа жоохон эвгүй байна. Цуг явъя.

Би: Үгүй ээ, би гарахгүй.

Сүён: Hwasa-тай уулзуулж өгье.

Би: Айн? Чи яаж чадах юм.*нүд нь сэргэж бүлтэгнэх*

Сүён: Ёоё, чи Юнги бид хоёрыг хөгжмийн продюсер гэж мэднэ биз дээ? Бид нар чинь дуучидтай ажилдаг айн!

Би: Нээрээ юм уу?

Сүён: Тоглох зав алга.

Би: Усанд орчихоод ирье*угаалгийн өрөөлүү гүйх*

Сүён: Сайн байна, би гучин минутын дараа ороод ирье.

Би: ЗААА!


30 минутын дараа

Хэд хоног олигтой ч юм идэж бас унтаагүй болохоор нүд минь үхэжсэн байлаа. Тэрийгээ будгаар дарах гэж нэлээн оролдож байхад Сүён орж ирлээ.

"Болчихсон юм уу?"

Би толгой дохин тольны урдаас холдоход Сүён жигтэй намайг доороос нь дээж харсанаа:

-Ийм хувцастай явах гэж байгаа юм уу?

Би: Тийм.

Сүён: Би их чухал хүнтэй уулзана. Тиймээс миний найз юм байж аятайхан юм өмсөөдөх.

Тэр миний шүүгээг онгойлгож тойруулж харсанаа бариун урт бордуу өнгөтэй даашинз гарган ирж урд минь барьлаа.

Сүён: Ийм гоё юмтай байж өмсөж байгаач.

Би: Хэндээ харуулах гэж ч өмсөх юм.

Сүён: Хуцалгүй энийг өмсчихөөд ир.

Би тэр даашинзыг дуртай дургүй өмсчихөөд Сүёнд харуулахад тэр хөөрхөн гэгч нь инээгээд цуг гарцгаалаа.

Юнги бид хоёрыг нэг рестораны үүдэнд буулгачихаад өөрөө бас ажилтаы гээд явчих нь тэр.

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now