21.Влог эсвэл?

1.8K 221 97
                                    


Хусог: Хоёулаа нэв мөсөн гэрээ бүрэн тохижуулчихаад нөгөө хэдээ авчирсан нь дээр байх.

Би: Аахн.

Хусог: Хуасагаас мессеж ирлээ. Орцгооё.

Би: За..

Хусог: За тэгээд дахиад ухаан алдаад уначхав даа!

Би: Хичээе. Гэхдээ ухаан алдаж унавал чамайг буруутгана шүү.

Бид хоёр гэрээсээ гарч Хуасагийн гэрийн хаалгийг тогшиход Хуин ойнголголоо.

Ямар хөөрхөн юм бэ? Зүрх минь дэлбэрэх нь ээ!

Хуин: За ороорой.

Бид хоёр ороход Хуаса инээмсэглэн угтах нь тэр.

Хуаса: Нөгөө хэд маань гал тогоонд байгаа.

Хусог: ХОоОоОол~

Бурхан тэнгэр минь гэж!

Нар, Сар хоёр маань сууж байна.

Би: С-сайн б-б-байцгаана уу?

Бюл: Сайн уу? Энэ Хусогийн найз бүсгүй нь юм уу?

Солар: Өндөр юм бэ? Манай хөөрхий жижигхэн гөлөг.

Би: Б-баярлалаа.

Хуин: Хэнийг гөлөг гээд байгаа юм?

Бюл: Аан нэг шар нохой байгаа.

Хуаса: За хоолоо идэнгээ танилцацгаая!

Бид хоол идэнгээ хоорондоо ярилцаж баахан л инээлдлээ. Анхандаа их эвгүй хамаг бие минь чичрээд байсан ч сүүлдээ гайгүй болсон.

Тэд үнэхээр найрсаг бас хөгжилтэй.
Бүгд дотно найзууд болцгооё гэсэн!!!

Би одоо шүтээнүүдтэйгээ бүр гэрт нь гарынх нь хоолыг идээд сууж байна гээд боддоо!

Зүгээр л гайхуулсан юм.

Цаг гаруй болсоны дараа харанхуй ч болж Хусог бид хоёр гэрлүүгээ орлоо.

Нээрээ би бүгдэнтэй нь дугаараа солилцсон. Би дэлхийн хамгийн азтай фэн!

Хусог: Хоёулаа орондоо орцгоох уу?

Би: За, тэгье.

Бид хоёр унтлагийн өрөөлүүгээ орлоо. Тэгэхэд Хусог намайг орон дээр суулгачихаад нүдээ ань гэв. Би ч илүү дутуу үггүй нүдээ анив.

Хусог: Нүдээ нээгээрэй!

Би нүдээ нээхэд тэр хоёр гартаа цэнхэр өнгөтэй хос унтлагын хувцас бариад инээмсэглэн зогсож байх аж.

Би: Яасан хөөрхөн юм бэ?

Хусог: Энийг өмсчих. Тэгээд орондоо ор.

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now