6. Хуурамч найз бүсгүй

2.3K 231 110
                                    

"Өмнө хүний арга хэрэглээд болоогүй юм чинь энэ удаа өөрийнхөө аргаар үзье!"

Би зүгээр бэлтгэлийн хувцас өмсөөд гарлаа. Гэрээсээ гарахад байрны хойно байдаг тоглоомын талбайн том савлуур дээр Хусог савлачихсан сууж байв.



Царайлаг юм аа~


Ёстой урлагийн бүтээл юм аа~

Би хэтэрхий удаан ширтээд зогсчихсоноо мэдсэнгүй. Бүр зогсоод л байсан...Хусог намайг олж хараад дуудах хүртэл.

"Сайн уу, Хэжин."

Ий--Хоолой нь хүртэл ийм гоё байж болдог юм уу?
Зоригтой байх хэрэгтэй. Гацаж болохгүй бас эмэгтэйлэг. Ёстой энэ сайхан залууг нөхрөө болгож чадахгүй юм бол би архинд ороод дөч хүрэхгүй чадрах биз.




Төсөөлөл: Хэрвээ би Хусогтой нийлж чадахгүй бол миний ирээдүйн амьдрал:

Хүн1: Энд нэг эмэгтэй өдөржин нэг залуугийн нэрийг нь хэлж орилоод л суух юм. Эмэгтэй хүн байж яасан муухай юм бэ. Бүр халтайчихаад архичин.

Хүн2: Энэ архичин авгай нэрийн дуудаад байгаа хүндээ олон жилийн өмнө хаягдчихсан гэсэн.

Хүн1: Өө...Тэгээд л хөөрхий архинд орчихож л дээ.

Хүн2: Энүүгээр хааяа найзууд нь эргэлддэг л юм.

Хүн1: Хөөрхий дөө.

"ЖОН ХУСОГ! Чи яагаад намайг хаясан юм бэ? Миний шүдэн дээр наалдсан хоолны үлдэгдэлээс болж уу?*исгэрэх* Эсвэл миний таталддаг царайнаас болж уу? Б-би*зогьсуулах* юм наалдчихсан байсан шүдээ чамд хаягддаг өдрөө уурандаа цохиод*исгэрэх*  эсвэл татаад...М-мэдэхгүй ээ ямартай ч унагаачихсан! ЖОН ХУСОГ!"

Хүн1: Өө, нөгөө орилолтоо эхлэчихлээ! Явъя.

Хүн2: Яагаад исгэрээд байгаа юм бэ?

Хүн1: Сая сонсоогүй юу? Нэг шүд нь байхгүй. Тэгээд амьсгалахаар нь тэр шүдний нүхээр нь агаар орж гараад исгэрээд байдаг байхгүй юу.

Хүн2: Эвв...инээсэн чинь тэр шүдгүй нүхийг нь хардаа..

Хүн1: Алив явъя, явъя!

"ЖОН ХУСОГ!"


                CRACK


Хусог: Хүүе, Хэжин!

Би: ЮУН ШҮД?

Хусог: Яагаад таг зогсчиховоо? Би тэр савлуурнаас наашаа ирэх хүртэлээ нэрээр чинь дуудлаа.

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now