20.Зүүд шиг өдөр

1.8K 237 171
                                    


Хусог: ХҮҮЕ ХЭЖИНАА!

Би:Яагаад орилоод байгаа юм бэ?

Хусог: Хүүе, ингээд шууд сэрчихэж байгаа юм уу? Зүгээр үү?

Би: За тэр яах вэ, би сая Хуасаг хажуунаас нь харж байна гэж зүүдэллээ.

Хуаса: Өүүххх...

Би: АА!

Би орилон бөгсөөрөө орцны шалыг тэр чигт нь арчин хойш ухарлаа.
Энэ зүүд үү?

Би: Хусог намайг чимх дээ?

Хусог:*хамарнаас чимхэх*

Би: ЯАА! Хамарнаас чимхээд байхдаа яадаг юм! Өвдөж байна шд, ер нь хэн чамайг чимхээдэх гэсэн юм?

Хусог:*инээх*

Хуаса: *инээх*

Би: Надруу хоёр сахиусан тэнгэр зэрэг инээж байна.*зүрхэн тушаа газраа гараа барьлуулах*

Хусог: За эхлээд гэрлүүгээ оръё.

Би: Дахиад ганцхан минут харчихъя л даа.

Хусог: Удахгүй залхтлаа харнаа.

Би: Би залхахгүй ээ!

Хуаса: Найз бүсгүй чинь юм уу? Эгдүүтэй юм аа.

Хусог: Тийн, одооноос цуг амьдрах гэж байгаа.

Би: С-сая н-намайг эгдүүтэй гэсэн.

Хусог: Манай хүн танай хамтлагийн улаан ногоон фэн нь.

Хуаса: Хөөх тийм үү.

Хусог: Чи ер нь шүтээнтэйгээ хөрш болдог хамгийн азтай фэн юм аа.

Би: Харин тийм ээ..

Хуаса: Тэгвэл орой гурвуулаа цуг манайд хоол идэх үү? Орой манай хэд бас ирнэ гэсэн.

Би: Бурхан тэнгэр минь..

Хусог: Сайхан санаа байна. За тэгвэл орой уулзъя.

Хуаса: За түр баяртай.

Тэр гэрлүүгээ инээмсэглэсээр орлоо. Энэ зүүд үү? Зүүд бол би эндээ амиа хороллоо!

Хусог: За гэрлүүгээ орж гэртэйгээ танилц, хонгор минь.

Би: Хо-хон-хонгор минь?

Хусог: За, хонгор минь оръё. Би чамд барих гэнэтийн бэлэг дуусаагүй шүү.

Би: Шүтээнтэйгээ хөрш болохоос илүү зүйл байгаа гэж үү?

Хусог: Зүгээр ороод ир.

Тэр миний ачааг барьж хаалга онгойлгон орлоо. Би удаан алхсаар хойноос нь ч оров.

Сохор Болзоо/ 1-р БүлэгWhere stories live. Discover now