One. "Red"

1.1K 57 5
                                    

Зуны нартайхан гэхдээ тийм ч халуун биш өдөр. Хотын төв дахь тоглолт болж буй газраас нэгэн залуу бүсгүй гаран хэн нэгнийг хайж буй мэт л ийш тийш алхана.

Тэрний араас хэн ч харсан "царайлаг юм" гэж дуу алдах өндөр хөрслөг бор арьстай залуу гарч ирэн гараас нь барин зогсоогоод "ашгүй, чи мөн байна." хэмээн нилээн удаан хайсан хүнээ олсон аятай асуухад охин шууд гараа татан авлаа.

Охин "бид танилууд билүү?" гэж асуухад залуу шууд инээд алдан "чи сая над руу хараад инээсэн." гэх нь охинд нилээд утгагүй санагдсан бололтой.

Охин "тэнэг шалтаг байна. Хэдий инээсэн байсан ч би хүн ажиллах дуртай болохоор хүндээр тусгах хэрэггүй."

Залуу бүсгүй явах гэхэд залуу дахин түүнийг зосооно. Харин энэ үйлдэл охинд таалагдахгүй байгаа нь илт.

Залуу "ганц нүүр лүү минь хараад инээсэн бол би ингэнэ гэж үү? Би чамайг харцаа доошлуулаад хаана хүрээд инээснийг чинь сайн санаж байна." гэсээр залуу жуумалзан зогсоно.

Охины нүд эргэлдэн гадаах олон хүн дундаас өөр нэгэн залуу охин дээр харц нь тогтон залууруу буцан хараад ширүүн дуугаар "яв! " гэв.

Залуу нэг урт амьсгаа гарган "сонирхолтой л юм. " гэсээр халааснаасаа гар утсаа гаргаж ирэв.

Залуу "дугаараа хадаглачих." гэж хэлэн утсаа охин руу дөхүүлэхэд охин "би яагаад чамд дугаараа өгнө гэж бодоов. Надаас холд, яв гээд байна." гэсээр залууг өрөөсөө аль болох холдуулна.

Залуу охиныг түрүүнээс хойш өөр лүү нь биш өөр хэн нэгэн рүү харж байгааг мэдэн тэр зүг харан нүүрэндээ инээмсэглэл тодруулаад "Хэын!" хэмээн орилоход цаана зогсох охин эргэж хараад инээсээр тэрэн дээр очив.

Залуу эргэж харахад саяхан хажууд нь зогсож байсан охин алга. Залуу гайхсан ч өөрийнх зүг ирсэн Хэын гэх охинтой яриа эхлүүллээ. "чамайг мөн гэж бодсонгүй шүү."

Хэын-ах аа сайн уу?

Охин гэрэлтсэн нүдээрээ инээмсэглэн залуугаас асуух бол залуу ч өдөөс нь инээмсэглэн "сайн, чи сайн уу? Хараагүй удчихсан чинь хөөрхөн болчихсон байна."гэсээр үсийг нь илнэ.

Охин инээмсэглэн зогсох зуураа түүний цаахан талд зогсох охиныг харан даллаад "СоҮ-яа, энд байна." гэхэд саяхныг болтол залуутай хамт яриа өрнүүлсэн охин залууг огт танихгүй мэт урд нь очиж зогслоо.

Хэын-СоҮ, танилц. Миний танил ах Мингю, ах аа танилц.

Мингю-Соү, СоҮ, СоҮ гоё нэр байна. Намайг Ким Мингю.

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now