Three. "Entice"

350 45 0
                                    

Ким Мингюг бидэн дээр ирэн өдрийн хоол цуг идэх санал тавихад Хэын шууд л зөвшөөрч орхилоо. Миний зөвшөөрөл ч үгүй. Шууд л Мингюгийн араас намайг дагуулаад гарав.

-надаар яах гээд байгаа юм. Та хоёр л цуг идчихэж болох юм биш үү?

Хэын-чамайг байхгүй бол надад эвгүй байх юм шиг байна аа. Ганцхан удаа, ганцхан удаа л тусалчих. Гуйж байна.

-хоол л цуг иднэ. Илүү зүйл байхгүй шүү!

Хэын-мэдээж.

Мингю гэдэг залуугийн зорилго тодорхой бид хоёрын нэгийг найрах гэж байна. Залуусын дунд алдартай чамин кафе.

Мингю-би энэ газарт их дуртай тухтай, юмнууд нь ч их амттай.

-энд амьдардаггүй байж тэрийг яаж мэдэх байгаа юм. Судалсан юм уу?

Мингю-баригдчихлаа. Та хоёртой орж ирэх гэж аль сайн гэснийг нь сонгосон юм.

Хэын-гоё газар байна аа.

Мингю-тийм байгаа биз. Манай Хэын аргагүй мэдрэмж сайтай хүүхэд шүү. За тэгэхээр та хоёр юу авах уу?

Бид захиалах зүйлсээ захиалчихаад хэсэг хүлээж сууна. Мингю юм ярьж. Тэр хэрэгтэй хэрэггүй юманд нь Хэын баясаж сууна. Харин надад нэг л уйтгартай.

Хэдэн минут тэгэж сууж байтал гаднаас Жихүн ах нэг охин дагуулж орж ирээд цуг ширээнд суучихав. Хэсэг юм ярьж сууж байгаад Жихүн ах утсаар ярихаар кафегаас гарав.

Гэхдээ ах шиг хүн яагаад ийм кафед эмэгтэй хүнтэй орж ирж байгаа юм бол.

|И Жихүн(이지훈)23:Жон Вонүгийн сайн найз. Ая зохиож дуу бичдэг. Солонгос улсын хувийн их сургуулиудад нилээдгүй нэртэй. Олон их сургууль элсүүлэх санал тавьсан ч тайван амьдрах дуртай тэрээр бүгдээс нь татгалзсан. Хааяа цагийн ажил хийдэг ч ихэнхдээ бичсэн дуугаа алдартнуудад зарж амьжиргааны мөнгөө олдог.|

-би хүнтэй уулзчихаад ирье.

Хэын-хаашаа явах гэж байгаа юм.

-Тэр ширээнд байгаа хүнтэй уулзчихаад ирье ээ!

Мингю-таньдаг хүн чинь юм уу?

Ширээнээс босоод Жихүн ахын суусан ширээ луу алхах зуураа халааснаасаа бохь гаргаж зажилалаа. Цуг орж ирсэн эмэгтэйн өөдөөс харан суухад тэр эмэгтэй нилээн гайхсан харагдана.

"уучлаарай, өөрөө хэн бэ?"

-чи өөрөө хэн юм?

"Юу? Уучлаарай, наана чинь хүн байгаа л даа."

-мэднээ. Жихүн ахтай ямар харилцаатай юм.

"Жихүн? Чи яаж таньдаг юм."

-асуултанд хариулж мэдэх үү?

"би Жихүн дээр дуугаа бичүүлж байгаа юм. Ингэхэд өөрөө хэн болчхоод хүн загнаад байгаа юм."

-дуучин юм уу?

"одоохондоо үгүй ээ."

Жихүн-Соү?

Жихүн ах орж ирээд намайг хараад гайхан асуухад нь би бослоо.

-тань дээр дуу бичүүлж байгаа юм уу?

Жихүн-тийм ээ, яасан?

-би цуг бичье.

Жихүн-юу? Яасан таньдаг хүн чинь юм уу? Гэнэт яагаад?

-зүгээр л, энэ эгч таалагдаад, цуг бичье.

Жихүн-тэг ээ, маргааш студи дээр хүрээд ирээрэй.

-за, орой ярья! Тэгээд цаг аа хэлээрэй.

Жихүн-тэгье! Аан тийм, Нами танилц миний танил дүү.

-дотно дүү! Жон Соү, маргааш сэтгэл зүйн бэлтгэлтэй ирээрэй!

Нами-юу? Аан Пак Нами гэдэг, таатай байна.

-та ийм газар юу хийж байгаа юм?

Жихүн-яасан, би ийм газар ирж болохгүй юм уу?

Нами-би Жихүнийг дайлах гэж авчирсан юм.

-би чамаас асуусан гэж бодохгүй байна.

Нами-юу? Чи одоо яагаад түрүүнээс хойш хүндэтгэлгүй яриад байгаа юм. Харахад жоохон л баймаар юм.

Жихүн-Нами зүгээр ээ, тэр угаасаа ийм зантай хүүхэд байгаа юм. Яриаг нь тасалдаг хүнд дургүй болохоор...

Нами-тэгвэл надад өөрөөс минь дүү хүн намайг хүндлэхгүй болохоор уур хүрээд байдаг юм.

-нэг зүйл асуучихъя! Жихүн ахын дуу байхгүй бол өөрийгөө амжилтад хүрнэ гэж бодож байна уу? Үгүй! Хэний дуугаар амжилтад хүрэх гэж байгаагаа мэдрээч! Орчноо мэдэр гээд байна, тэнэг минь.

Нами-чи одоо...

Тэрнийг яг уурлах гэж байхад Мингю Хэын хоёр хүрээд ирэв.

Мингю-хөөе залуус аа, та нар чинь яаж байна аа.

Чамайг л байгаагүй бол миний төлөвлөгөө бүтэж тэр шулам уурлах байлаа.

Ажлын өдрийн цайны цагаар олон хүнтэй кафе дотор ийм нөхцөл байдал үүсэх тийм ч олон олдох тохиол биш шүү. Зөвхөн миний үүсгэж чадах тэр нөхцөл байдал.


————————


[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now