Six "Secret"

329 43 5
                                    

Хэсэг Жихүн ахыг харж хэвтэж байгаад босон түүний дээр юм нөмрүүлэн тавчихаад шөнөжингөө ажлана гээд шөнийн дэлгүүрээс идэх зүйл авахаар студээс гарлаа.

Замдаа явж байхад утсанд дуудлага ирэв. Халааснаасаа гарган харвал Хэын байв.

-яасан?

Хэын-би өнөөдөр Мингю ахтай болзоонд явсан.

-тэгсэн байх нь ээ. Шөнө болж байхад унтахгүй юу хийж байгаа юм.

Хэын-мэдэхгүй ээ нойр хүрэхгүй юм. Бүр гэрт маань хүргэж ирээд хамт орон хоол идсэн. Үнэхээр өнөөдөрийг хэзээ ч мартахгүй бололтой.

-яагаад? Яагаад чамтай болзоонд явсан юм.

Хэын-зүгээр магадгүй удаан уулзаагүй болохоор би хөөрхөн харагдсан юм байлгүй.

-тасал!

Хэын-за тоглосон юм даа. Тэрийг тодорхой мэдэхгүй ч Мингю өнөөдөр дахиад л намайг өөртөө бүр шинээр дурлуулчихсан үнэхээр гоё байсан. Чи төсөөлөх ч үгүй байна. Бид яг л хосууд шиг байсан. Үнэхээр одоо болтол догдлоод яах ёстой вэ?

-мэдэхгүй юм даа. Нэг л учиртай юм шиг санагдах юм. Надад тэр Ким Мингю гэгч зүгээр санагддаггүй, үнэхээр шүү.

Хэын-чи мэдэхгүй болохоор л тэгж байгаа юм. Өө ээж дуудаж байна дараа ярья.

Хэыныг утсаа таслахад би студийн үүдэнд ирсэн байв. Дотогш чимээгүй орон үлдсэн нэг дуугаа ганцаараа зохиохоор шийдэв.

Жихүн ахыг сэрээхгүйн тулд чихэвчтэй холбож ямар ч чимээ гаргахгүйгээр дуугаа бичнэ. Бичлэгийн өрөөнд орж өөрөө дуулж дараа нь түүнийг засаж янзалсаар шөнө өнгөрч өглөөг угтав.

Бичиж дуусаад утсан дээрээ хуулж аваад нүдний хороо гаргахаар буйдан дээр хэвтлээ.

Удаан чимээгүй байсан ч чимээ гарч Жихүн ах сэрж байгаа нь мэдэгдэв. Би мэдэж байсан ч үргэлжлүүлэн унтаж байгаа мэт дүр эсгэв. Шөнө өөрт нь нөмрүүлсэн даавууг дээрээс минь хучихад би гарснаас барин хэсэг хэвтлээ.

Жихүн ахыг хараагүй ч одоо над руу сонин харцаар ширтэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Удаан хугацаа өнгрөөгүй байхад ах гараа эвтэйхэн сугалаад авчихав.

Угасаа сэрүүхэн байсан болохоор гараа авах үед нь шууд нүдээ нээчихлээ.

Жихүн-өө, сэрчихсэн үү? Өчигдөр нэг дуугаа ганцаараа бичсэн юм уу?

-тэгсэн.

Жихүн-хичээлдээ явах цаг чинь болж байх шиг байна. Өдөр хүрээд ирээрэй чиний дуу болохоор өөрөө продюсерлэ.

Би юм хэлэхгүй хувцсаа сольчихоод гэрлүү явлаа. Хичээлээс хоцрох тийм ч том асуудал биш болохоор тайван алхсаар гэртээ хүрэв.

Гэрт ороход Вонү гал тогоо руу гүйж буй харагдав. Ороод очтол ширээний ард суучихсан урдаа жоохон будаа овоолчихсон гараа атгаад залбираад сууж байв.

-юу хийгээд байгаа юм бэ?

Вонү намайг ирснийг мэдэж байсан ч нааш харалгүй нүдээ аниад "өрөвдөлтэй зургаан ширхэг үс минь. Та нарыг амьд байхад чинь угаах ч үгүй арчлах ч үгүй." гэснээ над руу харж байснаа "ер нь самнадаг ч үгүй байсан бололтой. Гэхдээ энэ та нарын буруу биш. Та нарын арчаагүй эзэн Жон Соүгаас л болсон хэрэг. Харамсалтай ч гэсэн ингээд та зургаагаа эцсийн замд нь үдье дээ." гэсээр залбарин суув.

Дургүй хүрээд очоод нөгөө будааг нь өдөөс нь цацаад" Юу хийгээд байгаа юм бэ! " гэтэл Вонү ширээн дээрх хэдэн үсрүү заагаад" үсийг чинь оршуулж байна. Арчаагүй эзэнтэй болсон нь эд нарын буруу биш эцсийн замд нь яадаж сайн үдэж өгөх хэрэгтэй шдээ."гэв.

-одоо юу болохыг мэдэж байна уу?

Вонү-юу?!

-би чиний тархийг оршуулна мэдэв үү!

Вонү бид хоёрыг гэрээр нэг хөөцөлдөж байтал гаднаас Хэын ороод ирэв. Ах үхтлээ намайг өдөөд гүйж байсан Хэынийг хараад больчихов.

Хэын-ах аа сайн байна уу?  Соү хичээлдээ явахгүй юм уу?

-мэдээж явна. Хүлээж бай, хувцас аа өмсөөд ирье.

————————

Вонү-чи сайн уу?

Хэын-тийм ээ, ойрд их давгүй байгаа шүү.

Вонү-аан тийм үү?

Хэын-нээрээ ах аа, манай нэг ах байдаг юм. Саяхан энд ирсэн юм.

Вонү-за тэгээд?

Хэын-тэр ах маань Соүг сонирхоод байх шиг байна.

Вонүгийн царай барайж уурлаж байгаа нь илт болов.

Хэын-үгүй ээ, ахаа та жоохон буруу ойлгочих шиг боллоо. Соү бол тэр ахыг маань сонирхдоггүй юм. Ах маань жоохон...

Вонү-шалиг гэж үү? Чи надаас тэр хоёр холбоотой болвол битгий зөвшөөрөөрэй гэж гуйхыг хүсээд байгаа юм уу?

Хэын-би яагаад тэгнэ гэж?

Вонү-надад гэнэт энийгээ ярьж байгаа чинь учиртай л байх. Чи тэр ахдаа сайн юмаа даа.

Хэын-тэр хоёр холбоотой бодвол би сэтгэлээ татах болноо. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байна. Та энийг нууцалж өгөөрэй.

Вонү-хүнийг хүнээр мартдаг юм. Чи ч гэсэн өөр нэгэн рүү харах гээд үз!


——————

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now