Four. "Skill"

336 45 9
                                    

Соүг өөр ширээнд очиж яриа өрнүүлэх хооронд Мингю түүнээс харцаа үл салгана.

Нэг эрэгтэй орж ирэн тэдний хооронд дахь байдал улам ширүүсэх мэт болох нь Мингюгийн сонирхлыг татаж байв.

Хэын-Жихүн ах?

Мингю-таньдаг юм уу?

Хэын-тэр ах Соүгийн ахынх нь сайн найз.

Мингю-Хэын аа, бусдын ярианд оролцмоор байна уу?

Хэын-юу?

Мингю-алив босоод ир.

Мингю Хэынийг татаж босгоод мөрөөр нь тэврээд нөгөө ширээ лүү дөхөж эхлэлээ.

Мингюгийн энэ гэнэтийн үйлдэл Хэынд гайхмаар байсан ч илүүтэйгээр сайхан байсан юм. Түүнд мөрөөрөө тэврүүлэх юм чинээ гэж бодоогүй тэрээр дотроо догдлон алхана.

Мингю-хөөе залуус аа, та нар чинь яаж байна аа?

-уриагүй байхад ирсэн зочид чимээгүй байж бай!

Жихүн-Жон Соү! Одоо болно.

Нами-ёстой нэг, би явлаа. Маргааш студи дээр уулзъя Жихүн аа.

Мингю-ноцтой уур амьсгал байна.

Хэын-Жихүн ах аа, сайн уу?

Жихүн-мм сайн уу? Ким Хэын.

-тэндээ сууж байж болсонгүй юу?

Жихүн-Соү, өнөөдөр яасан ууртай байх юм. Өөрөөсөө эгч хүнтэй муухай харьцаад.

-та ч гэсэн мэдэж баймаар юм. Намайг хүнийг нэг хараад л хувь хүн нь ямар гэдгийг мэдэж чаддагийг.

Жихүн-тэгээд?

-тэгээд? Тэгвэл намайг яагаад тэр эмэгтэйд тийм муухай хандсан гэж бодож байна. Надад таалагдсангүй.

Жихүн-над дээр дуу бичүүлж байгаа хүн чамд таалагдах албатай гэж үү? Угаасаа түр зуурийн харилцаа байхад.

-мэдэхгүй ээ, би явлаа.

Кафегаас гарах гэж байгаа өнөөх Ким овогтныг саналаа.

-аан тийм, Ким Мингю! Оролцох юмандаа л оролц битгий миний хэрэгт оролцоод бай! Ким Хэын хэрэг гарвал залгана биз. Гэхдээ! Хэрэг гарвал шүү.

Соү гарсаны дараа Жихүн ч юмаа аваад гарав.

Мингю Соүгийн илүү ихийг мэдэхийг хүсэх ч тэр нь бүтэхгүй мэт санагдаж байв.

Хэын-ах аа, Соү угаасаа ийм зантай хүүхэд юм аа. Төлөвлөсөн зүйлийг нь бүтэлгүйтүүлж яриаг нь тасалсан хүнд үнэхээр дургүй. Ингэхэд хоёулаа ч гэсэн явах уу?

Мингю-Хэын завтай байна уу?

Хэын-тийм ээ, завтай байна. Яасан?

Мингю-өнөөдөр ахтайгаа болзвол ямар байна?

Хэын-болзоо?

Мингю-сонирхол татаад байна.

Хэын-юу сонирхлыг чинь татаад байна гэж.

Мингю-болзоонд явцгаая!

Мингю Хэынийг дагуулж гараад кино театрт очино. Энэ нь түүний хүссэн зүйлээ мэдэх арга байсан юм.

Мингю-ямар кино үзмээр байна.

Хэын-харин ээ, би тийм ч их кино үздэггүй л дээ.

Мингю-Жон Соү та хоёр ингэж кино үзэж байсан уу?

Хэын-хэдэн удаа л. Тэр кинонд их дуртай ялангуяа fantasy төрлийн кинонд харин би кинонд тийм ч дуртай биш.

Мингю-тэгвэл өөр зүйл хийх үү? Сая хоол идэж чадаагүй юм чинь хоол идэх үү?

Хэын-за, тэгье.

Мингю Хэын хоёр кино театраас гараад хаашаа явж хооллох талаараа ярилцан алхана.

Мингю-тэгэхээр чамд санал болгох газар байна уу?

-би ч барагтай гадуур холддоггүй л дээ хааяа Соүтай хамт кафе ордог.

Мингю-кафе? Тэгвэл кафе ороод юу иддэг юм та хоёр.

Хэын-би бол юу ч байсан голохгүй авдаг. Харин Соү зарим ногоонд дургүй болохоор дандаа махан төрлийн зүйлс л авдаг. Тэгээд кофены хувьд би американо.

Мингю-харин Соү?

-Соү дандаа мөстэй кофе авдаг.

Мингю-ойлгомжтой.

Мингю Хэын хоёр өдөржин л гадуур дотуур явж олон зүйл үзэж туршиж байсаар оройтой золголоо.

Мингю Хэынийг гэрт хүргэж өгөх далимаар эцэг эхтэй нь уулзаж оройн зоогоо тэнд цуг идчихээд гарав.

Гараад өдөржингөө Хэынээс салгасан мэдээллээ эргэцүүлэн бодож Соүгийн гэрийг мэдээд гэрийнх зүг тайван алхана.

Өөрийнхөө содон арга ухаанаар дугаарыг нь хүртэл олоод авчихсан болохоор гэрийнх нь ойролцоо ирээд зурвас бичих гэж байтал Соү болон өдрийн Жихүн гэгч залуу хоёр зуг ирж таарав.

Мингюгийн сонирхсон зүйл нь ийм оройн цагаар энэ хоёр цуг хаашаа явж байгаа талаар байв.


——————

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now