Nine. "Me"

252 32 2
                                    

-чи чинь яаж байна аа.

Мингю-юу би нөгөө.

Хэдий үнэхээр уурлаж түүнийг харааж зүхэж цохиод авмаар байсан ч олны нүдэнд биднийг хар гэсэн шиг анхаарал татахыг хүссэнгүй.

-дахиад ийм зүйл битгий хийгээрэй! Өөртэй чинь эелдэг харилцсан минь ийм зүйл хүссэн дээ биш!

Түүнийг замын голд үлдээн цааш ганцаараа явлаа элдэв хүн хараагүй байгаасай хэмээн бодон бодон түргэн алхана.

_________________

Соүг хүлээж байсан Хэын магадгүй түүнийг шүхэргүй байх хэмээн тосохоор явж байгаад Мингю тэр хоёр цуг байхыг олж харав.

Хөөрхий охины хувьд сайн залуу нь сайн найзыг нь үнсэж байх ямар их сэтгэлийн зовлонд унгасан бол.

Аль болох тэдэнд харагдахгүй тэднээс холдон гүйлээ. Гэхдээ тэр найздаа итгэдэг. Түүнийг ийм зүйл хийгээгүй байгаасай гэж хүснэ.

_________________

Гэртээ орон шууд л Хэын руу зурвас бичлээ. Одоо түүний өмнө өөрийгөө түмэн буруутнаар мэдрэн зүхэж байна.

Мингютэй цуг яваагүй бол. Түүнд баярлалаа гэж хэлээгүй бол. Бурхан минь над шиг найз гэж ч байдаггүй байх аа.

"Хэын! Гэртээ очсон биз дээ. Гадаа бороо орж байна. Орой бүр ч ширүүн болох юм гэсэн. Гэртээ байгаарай." шууд үнэнээ хэлье гэсэн ч чадсангүй. Үнэндээ Мингю бид хоёр л хэлэхгүй бол тэр огт мэдэхгүй шүү дээ. Түүнийг зовоохгүй байх хэрэгтэй.

Цонхоороо урсан орох бороог ажиглан сууж байтал гадаа Жихүн ах явж байгаа харагдав. Бас нэг эмэгтэй хүнтэй.

Би ч хурдан хувцасаа өмсөөд түүний ардаас гарлаа. Хэт яарахдаа шүхрээ ч мартчихаж.

-Жихүн ахаа!

Усан бороон дунд тэрнийг дуудахад тэд зэрэг эргэж харлаа. Жихүн ахтай цуг байсан эмэгтэй бол Нами гэгч байсан юм.

Жихүн-Соү, энд юу хийж байгаа юм. Шүхэр ч үгүй.

-та хоёр юу хийж яваа юм.

Жихүн-уулзах шаардлага гарсан юм аа. Чи бүр норчихлоо. Нааш ир.

Жихүн ах өөрийнхөө шүхрийг бага зэрэг над руу ойртуулан намайг шүхэр доор орохыг дохив. Би ч хурдхан шиг л түүний хажууд зогслоо.

Нами-дараа болох юм уу?

Жихүн-тэгье дээ.

-юу тэр вэ? Надаас нууцаар юу хийгээд байгаа юм.

Жихүн-чиний оролцох хэрэг биш.

-хөөе, Нами гуай та надад хэлээд өгөхгүй биз.

Нами-одоо хангалттай. Энэ охинтой таарах болгондоо ямар ч буруугүй би доромжлуулна гэж юу байсан юм. И Жихүн өөрөө учрыг нь ол! Би явлаа!

-явж л байна биз, хэн байг гэсэн юм.

Жихүн-Жон Соү, яагаад миний хэрэгт ороод байгаа юм бэ? Би Намигийн ааваас нь хөрөнгө оруулалт авч студи ажлуулдаг. Тийм болохоор намайг дуу зохиогоод өг гэж тэгж их гуйгаад байгаа юм. Би чамайг мэднэ. Ийм охин биш гэдгийг чинь. Яагаад ингэж байгаа юм?

-учир нь би таньд сайн!

Жихүн-юу?

-би таньд сайн болохоор л. Гэхдээ тэр хүүхэн чинь таныг муу хэлээд байсан шүү дээ. Тэгээд л тэр хүүхэнтэй хамт байлгамааргүй санагдаад. Уучлаарай.

Жихүн-Соү, намайг уучлаарай. Гэхдээ би чамайг дүү гэдгээс өөрөөр хардаггүй. Чамайг эмэгтэй хүнээр харсан ч одоохондоо хайр дурлал. Энэ миний орооцолдох ёстой асуудал биш.

Жихүн-гэр чинь энэ хавьд биздээ. Энэ шүхрийг ав. Гэр лүүгээ ор. Болж өгвөл ахтайгаа дахиж битгий ийм зүйл яриарай за юу, Ах нь явлаа.

Гарт минь өнөөх шүхрээ бариулсан болоод Жихүн ах цааш гүйсээр бороотой уусан алга болов.

Нэг хэсэг тэндээ зогсож байтал ардаас хэн нэгэн дуудах шиг болон эргэж харвал Хэын байв.

Хэын-энд юу хийж байгаа юм.

-чи өөрөө.

Хэын-би харьж яваад чамайг байхыг хараад хүрээд ирсэн юм.

-Ким Хэын! Хоёулаа одоо найзлахаа болъё!

Хэын-юу? Яагаад?

-би угаасаа чамтай найзлах бодол байгаагүй юм. Тэр охидын хэлдэг үнэн. Би яасан гэж чам шиг сул дорой юмтай найзлах юм. Зүгээр зугаагаа гаргаж байсан юм. Энэ бол жинхэнэ би. Тийм болохоор дахиж битгий надтай холбогдоорой.
 
Хэын юу ч хэлээгүй зүгээр гүйчихнэ тэр. Энэ нь зөв. Тэрнийг дахиж надаас болоод зовоосой гэж хүсэхгүй байна. Над шиг найзтай байгаасай гэж бодохгүй байна. Тэр хүчтэй охин миний энэ хэдэн үгийг даваад гарна.


_______________

A/N: heden sariin daraa uulzj bgaagaa c mdhgun hahh. Tgeed ng zuil helhed ene bicwer maani 10 hesegtei shuu💞

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now