Five. "I'm Black"

326 46 3
                                    

Гадуур уураа гаргах гэж хэдэн цаг алхав. Нар жаргасан хойно бараг л шөнө дунд болж байхад гэртээ ирсэн. Ороход Вонү буйдан дээр унтаж байв.

Жон Вонү(전원우) 23 :Жон Соүгийн төрсөн ах. Сургуульд байхдаа их алдартай нэгэн байсан. Охид үргэлж араас нь гүйдэг ч тоож хардаггүй нэгэн. Ааш зан таагүйгээс болж их сургууль болон ажлаасаа хөөгдсөн.

-дандаа л унтаж байх байх юм. Ах аа! Та одоо өдрийг хэдэн цагт нь унтах гэсэн хүн бэ?

Вонү-амаа тат! Жон Соү. Шөнө болж байна.

-та өдөржингөө л унтаж байдаг биз дээ. Яадаж шөнө нь сэрүүн байгаач.

-ингэхэд би таныг тэжээх хэрэг үү? Босож ажил олооч дээ! Ангайгаад л унтаж байх юм!

Вонү ууртайхан босоод үүд рүү явж гадуур хувцасныхаа халааснаас боодол мөнгө гаргаж ирээд ширээ лүү шидэв.

Вонү-одоо болсон биз! Тайван унтуулаад өг!

-юу хийгээд ингэж их мөнгө олоод байгаа юм. Арай шөнийн клубд ажиллаг юм биш биз дээ?

Вонү-амаа,

-ойлголоо доо. Унт!

Би Вонүгийн хөлд суугаад зурагт асаан үзчих юм хайна. Нэг сонирхолтой кино олоод тэрийгээ үзэж байтал Вонү жийгээд авав.

-яагаад байгаа юм бэ?

Вонү-унтраа л даа! Унтмаар байна.

-өөрөө өрөөндөө очоод унтаач! Би кино үзэж байна.

Вонү-хэнийгээ дурайхаараа ийм муухай ааштай болчихдог байна аа?

-мэдэхгүй байна уу? Айн, чи одоо өөрийгөө толинд харж байна. Жон Вонү.

Вонү үгийг минь сонсоод хөнжлөөсөө цухуйгаад мөрлүү өшиглөв. Мэдээж би ч зүгээр байсангүй зөрүүлээд өшиглөсөн.

Сүүлдээ Вонү босож ирээд удирдлага булааж аваад зурагт унтраачихав.

-хөөе, новшоо буцаагаад асаа!

Вонү-ахыгаа новш гэнээ. Энэ муу чинь!

Вонү удирлагатай гараа цааш нь болгоод нэг гараараа үснээс бариад авав. Харин би хоёр гараараа үснээс нь бариад авсан юм.

Вонү-яаж байгаа юм. Тавь!

-таныг зулгаавал би хоёр дахин илүү зулгаана гэсэн үг. Өөрөө түрүүлээд тавь!

Вонү "тавь!" гээд үснээс минь нэг зулгаав. Би "өөрөө тавь!" гэсээр хоёр удаа зулгаав.

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now