Ten "End"

372 36 0
                                    

Гэртээ орон шууд сөхрөн уналаа. Вонү намайг орж ирэхийг сонссон бололтой том өрөөнөөс гараад ирэв.

Би шууд л уйлчихсан юм би хамгийн сүүлд хэзээ ингэж уйлсан аа мэдэхгүй нь. Вонү ч намайг аав ээжийг нас барахад уйлж байхыг харсан биз. Тэр намайг уйлж байгааг минь мэдэн шууд гүйгээд ирлээ.

Вонү-яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм?

-ахаа, би тийм муу охин юм уу? Хэн ч намайг эмэгтэй хүнээр хайрлахааргүй тийм муу охин юм гэж үү?

Вонү намайг тэвэрсээр "Юу гэж дээ, хэн миний хөөрхөн охин дүүг муу охин гээд байгаа юм. Хамгийн сэтгэл татмаар нь байхад." хэмээн намайг тайтгаруулахыг хичээнэ.

-би Хэынд өөрт нь дургүй гээд хэлчихсэн. Тэр надаас болоод зовох юм шиг санагдаад түүнтэй дахиж найзламааргүй байна гээд хэлчихсэн.

Вонү-юу?! Яагаад?

-Мингю намайг үнсчихсэн. Гэхдээ Хэын харчихсан. Надад харсан гэж хэлээгүй л дээ. Гэхдээ л би мэдэж байна. Би их муу хүн юм. Хэнд ч хайрлуулах ёсгүй тэнэг охин юм байна.

Вонү-Жон Соү! Над руу хар! Чи яг одоо ямар их буруу зүйл хийж байгаагаа ойлгож байна уу? Хэын дээр буцаад оч. Чи энд ингэж уйлж байхад түүнийг яаж дотроо үхэж байгааг төсөөлж байна уу?

-яасан? Та Хэынд сайн биздээ. Тэрэнгүй бол болохгүй нь уу?

Вонү тээвэрт байсан надаас холдон босов.

Вонү-би чиний төлөө л хэлж байна. Энэ асуудал миний Хэынд сайн байхтай ямар ч хамаагүй. Чи л амьдралынхаа хамгийн хэрэгтэй хүнийг алдаад байна. Хайр хэдий сайхан ч нөхөрлөлийн дүйтэй байдаггүй юм.

Вонү намайг босгон өрөөнд минь оруулан хаалга хаагаад хаалганы цаанаас "Өнөөдөр хэцүү байвал маргааш гэдэг өдөр бий. Одоо чадахгүй бол дараа алдаагаа зас гэж байгаа юм. Гол нь оройтох хэрэггүй." тэрээр цааш явах гэж байснаа буцаж ирэн "нойтон хувцасаа солиорой хөниад хүрчихнэ." гэсээр цааш явав.

Би дахиад буцаад гарсан юм. Надаас тийм үг сонссон хүн мэдээж гэртээ очихгүй нь гарцаагүй биз. Тэдний гэрийн ойролцоох тоглоомын талбай дээр очиход тэр байж байв. Гэхдээ ганцаараа байсангүй.

Мингю тэрнийг тэвэрчихсэн зогсож байв. Нөхцөл байдал яагаад ийм болсныг ч ойлгох сөхөөгүй зогсож байтал хажууд Вонү хүрч ирэв.

Мингю бидний ирснийг харсан ч түүнд хэлсэнгүй төд удалгүй Мингю түүнийг дагуулаад явчихав.

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now