Eight. "Thanks"

306 41 14
                                    

Хичээл дээрээ сууж байхад ангийн үүдэнд Жихүн ах ирчихсэн харагдав.

Манай сургууль дээр тэгээд бүр манай ангийн гадаа ирчхээд надаас өөр хүнтэй уулзахгүй байлгүй дээ.

Гараа багшид харагдахаар өргөхөд хичээл зааж байсан багш "Юу болсон Жон Соү." гэв.

-ариун цэврийн өрөө орчхоод ирье.

Багш-явдаа яв.

-баярлалаа.

Намайг ангиас гарсны дараа багш болон ангийн сурагчид минь байгаагүй гайхсан байх гэх бодол төрнө. Учир нь би хэзээ ч багш нараас ариун цэврийн өрөө орох талаар асууж хариуд нь" баярлалаа" гэж хэлж байгаагүй болохоор. Би өрөө ч гайхлаа. Жихүн ахыг хараад догдолсондоо л тэр.

-ахаа, ямар хэргээр ирсэн юм.

Жихүн-над дээр дуу бичүүлж байсан Нами. Өчигдөр дуу бичүүлэхээ болъё гэсэн.

-Аан тийм үү?

Жихүн-тэр хэлэхдээ чи түүнийг боль гэж бүр мөнгө өгсөн гэсэн.

-боль гээд мөнгө өгсөн юм биш! Тэрэнд зарж байсан дууг худалдаж авсан л төдий.

Жихүн-тэр дууг дуулсан байвал оюуны өмч гээд шүүхэд өгнө гэсэн гэл үү?

Жихүн ахын яг одоогийн төрхийг үнэхээр үгээр хэлэмгүй . Тайван. Магадгүй тайвнаас илүү ууртай. Тэрний бусад хүний өөдөөс гаргадаг боловч хэзээ ч над руу хараад гаргаж байгаагүй тэр төрх. Намайг бага зэрэг айлгасан.

-угаасаа хоёр дахь дуу нь миний дуу биздээ. Та тэр Намид сайн юм уу? Яагаад тэрэнд тийм сайн хандаад байдаг юм. Одоо ч гэсэн миний өөдөөс тийм гэж хэлэмгүй царай гаргаад зогсож байгаа чинь муухай байна.

Жихүн ах гараараа үсээ хойш нь самнаад доош харах хэсэг чимээгүй зогсож байгаад өөдөөс минь хараад чихэнд дулаахан хоолойгоор "баярлалаа" гэх нь тэр.

Баярлалаа гэх энэ ганцхан үг. Би одоо л мэдэрч байна. Энэ үгийг сонсох ямар гайхалтай болохыг. Ямар үзэсгэлэнтэй, агуу их зүйлсийг дотроо багтаасан үг болохыг.

Жихүн-бүх зүйлд баярлалаа. Чи үнэхээр сайн дүү гэдгээ мэдэх үү? Болдог бол чамтай л амьдрах юмсан.

-энэ хүртэл ирчхээд ийм л зүйл хэлж байгаа юм уу? Баярлалаа гээд л болоо юу?

Жихүн-чи одоо балчир болохоор энэ үгийг сайн ойлгодоггүй байх. Миний хувьд ганц энэ баярлалаа гэдэг бүх зүйлийн эхлэл, төгсгөл мөн үргэлжлэл мэт санагддаг. Жирийн зүйлийг онцгой болгодог.

_________________

Хичээлээ тараад хагвондоо суучхаад гараад иртэл гадаа бороо орж байв.

-юу вэ? Бороо орно гэж мэдээгүй юмсан. Хэын золиг ч гэсэн шүхэргүй байгаа байхдаа.

Хагвоны сурагчдын ихэнх нь бороо орно гэдгийг мэдээгүй бололтой. Зарим нь сургуулийн үүдэнд хэн нэгнийг хүлээж зарим нь зүгээр бороо зогсох хүртэл түр азнана. Ямар ч шалтгаангүй гуниглах нэгэн ч харагдана. Гэвч ихэнх сурагч нар цүнхээ дээрээ барьсаар нэг хоёроороо гүйж байна.

Би ч мөн тэднийг адил цүнхээ дээрээ барьсаар гүйх гэж байтал хэн нэгэн гарснаас минь буцаан татлаа.

Гарнаас минь татсан тэр хүн Мингю байсан юм. Шүхэр барьчихсан. Хэн нэгнийг тосож буй мэт.

Мингю-бороо орж байхад шууд ингээд явж болж байгаа юм уу? Ханиад хүрчихвэл яана.

-би тийм амархан ханиад хүрдэг хүн биш.

Мингю-гэсэн ч чамайг ингээд ганцааранг чинь бороонд явуулж чадахгүйнээ. Чамайг болохоор биш. Хүмүүжилд минь тийм зүйл байдаггүй юм.

-за яахав. Гэхдээ чи тийм хүмүүжилтэй гэж үү?

Мингю-харагддаггүй хэрэг үү?

Би түүний өдөөс харж байгаад толгой сэгсрэн хариултаа өглөө. Газар хороож хэсэг явсны эцэст зүгээр л хэлмээр санагдсан үг байсан болохоор юу ч бодолгүй хэлж орхилоо. "Баярлалаа."

Мингю-чиний амнаас ийм үг сонсоно гэдэг. Өнөөдөр чинь ямар өдөр вэ?

-амаа тат! Шүхрээ хамт хэрэглэж байгаад чинь л талархаж байна. Илүү зүйл бодох хэрэггүй.

Мингю-илүү зүйл? Чи энийг хэлээд байна уу?

Түүн рүү гайхан харвал тэр шууд намайг үнсчихэв. Анхных үнсэлт минь биш ч үгээр хэлж барамгүй тийм зүйл. Удаан хугацааны дараа тухгүй, зөөлөн мэдрэмж.


_________________

[𝑪𝒐𝒎𝒑𝒍𝒆𝒕𝒆𝒅] Extrasensory Someone "Найзууд 2020" Where stories live. Discover now