01

440 53 26
                                    

Тайзны жижигхэн өрөөнд тоглолтын өмнөхөн хөл толгой нь мэдэгдэхгүй бужигналдана. Нэр нэрээр нь өлгөгдсөн хувцаснуудаас авхуулаад дарааллан өрөгдсөн олон өнгийн будагнууд болон толины ирмэгээр байрлах хурц гэрэлнүүдээс авхуулан тэдэнд юу хэрэгтэй бүхий л зүйл ганцхан өрөөнд багтах бөгөөд тус тусдаа өөрсдийгөө бэлдэх бүжигчдийн зарим нь хөдөлгөөнөө давтаж, зарим нэг нь сая л будалтаа дуусгаж байгаа харагдана.

Харин Чангкюн тэрхүү бужигнаан дунд яах ийхээ мэдэхгүй зогсож байтал нэг залуу барьж аваад хувцсыг нь гарт нь өгөөд толины өмнө суулгачих нь тэр.

-Өнөөдөр эхний өдөр чинь биздээ? Зүгээр дээ. Бүгд л сандардаг юм. Будалтаа дуусчихаад тайзны яг арын хэсэгт хүлээгээд зогсож байгаарай гэхэд нь Чангкюны зүрх чихэнд нь сонсогдох хэмжээний л хурдан цохилох аж.

-Байнга ийм байдаг уу? гэсээр арайхийн хажуу талд нь будалтаа хийлгэж байсан нэгнээс асуувал өнөөх нь тоосон шинжгүй тайван гэгч нь

-Мэдээж. Харин ч гайгүй байна гэснээ Чангкюныг дээрээс нь доош ажиглангаа их л сүрхий жуумалзах нь тэр.

Харц нь хачин жигтэй байх бөгөөд эрэгтэй байтугай эмэгтэй хүн ч өөр лүү нь ингэж харж байгаагүй шинэ залууд "Би ямар гээчийн газарт ажилд орчихов доо" гэх бодол бодогдох аж.

Чангкюн одоохондоо эндхийн сор од болох Шонуг л сайн тогтоосон бөгөөд бусадтай нь бэлтгэл хийхдээ тийм ч их тааралдаагүй учир нэрийг нь хүртэл тогтоож амжаагүй л явна.

-Нэр чинь? гэсээр намуухан асуухад нь хажуу талын залуу сонссонгүй бололтой тоосонгүй. Гэтэл яг хоёр дохоо дуугарах гэтэл өөр нэгэн үл таних залуу нүүрэнд нь цээжээ малийтал нааж орхиод

-Чи юу гэж бодож байна? Эрэгтэй хүнд яагаад хөхний толгой байдаг юм бол? Ер нь хэрэгтэй гэж бодож байна уу? гэх нь тэр.

Нүүрэндээ булчинтай эрэгтэй хүний цээж наалгуулсан Чангкюн харин арайхийн түүнээс салаад өнөөх залуугийн зүг дээш харвал гаднах төрх болоод булчинлаг биеэрээ алдартай Вону зогсож байв.

Тэр эндхийн үзэгчид, үйлчлүүлэгчдийн дунд хамгийн эрэлт ихтэй бөгөөд эрэгтэй шүтэн бишрэгч олонтой аж.

-Вону.... ах мөн байх аа? гэсээр Чангкюн ч өөдөөс нь гайхан харахдаа харцаа өөрийн эрхгүй хөхний товч руу нь явуулаад

-Сайн мэдэхгүй байна. Байх л ёстой байх... гэтэл Вону нүцгэн цээжээ гараараа илээд бахдалтай нь аргагүй цээжнийхээ булчинг дээш доош ээлжлэн хөдөлгөөд өөрөө ч түүндээ баясаж байгаа бололтой маанагхан хөхрөх бөгөөд үүнд нь цаадхан талд сууж байсан залуу нь даган баясан

"Strip club dancers" [ Дууссан ]Donde viven las historias. Descúbrelo ahora