07

250 43 19
                                    

Нэг долоо хоногийн хугацааг Кихёний томхон байшинд өнгөрүүлэхээр болсон залуус ирсэн оройноо л бужигналдаж гарав. Хёнвон шууд л буйдан дээр нь хэвтэнгээ өнөөх л Кихёнд зориулсан үгсээ шидлэнэ.

-Юү Кихён. Буйдан чинь их хатуу юм. Зөөлөн буйдан авч болоогүй юмуу? Бас жижигхэн ч юм. Өөртөө зориулж авдаг юмуу ? Хөшигний чинь өнгө ч зохицолгүй юм. Ингэхэд амттай юм байна уу? Гал тогоо руу ороод надад амттай юм байвал аваад ирээч! Өө нээрээ би орон дээр унтахгүй л бол шөнө унтаж чаддаггүй юм. Орыг чинь "эзэлвэл" дургүйцэхгүй биздээ ? Мэдээж урьсан хүн нь чи юм чинь уурлахгүй байх л даа. Гэртээ байгаа юм шиг л бай гэж оруулж ирсэн нь чи шүү дээ.

-Чаэ Хёнвон! Бүдүүлэг байх хэрэггүй шүү.

-Уучлаарай... Өөрийн мэдэлгүй ингээд байдаг юм. Царайнд чинь л учир нь байдаг байх гээд мөрөө хавчих Хёнвон хэлсэн үгэндээ сэтгэл нь ханасан бололтой нүүр дүүрэн мишээхэд өнөөх нь дэлбэрэх шахах аж.

-Захирал аа? Усанд орж болох уу? гэх Жүхон харин угаалгын өрөөний үүдэнд зогсож байх бөгөөд Минхёг шууд л огло харайн босч ирээд

-Ах нь чамайг угаагаад өгье гэх ба зүгээр ч явсангүй ус уух гэж байсан Чангкюныг аягатай нь хамт дагуулаад явчихав.

-Би энд? гэхийн завдалгүй Минхёг Жүхоний цамцыг нүүрэн дээр нь шидээд

-Ийм том залууг би ганцаараа барахгүй гээд л худлаа гэгч нь чанга инээх нь тэр.

-Би өөрийгөө угааж чадна аа! Битгий надад хүрээд бай!

-Дуугүй байж бай! Алив энд суу! Нэг хөлөн дээрээ зогсож чадахгүй хальтраад уначихвал яах юм! Чамайг нэмж бэртвэл миний зүрх шууд л хаагдана гэж үглэх Минхёг эгээтэй л Жүхоний ээж шиг аашилж гарах бөгөөд Чангкюн тэсэлгүй инээчихэв.

Жүхонийг хоромхон зуур устай ваннд оруулах Минхёг биенд нь их л анхааралтай хүрэх ба одоо ч арилаагүй хөхөрсөн хэсгүүдийнх нь зүг ширтэнгээ гуниг татуулахыг харсан Чангкюн хажууханд нь суугаад

-Та хоёр яаж яваад энд ажилд орчихсон юм? гэв.

Гэтэл өнөө хоёр нь хэсэг бодолхийлж байснаа хоёулаа инээгээд эхлэх нь тэр.

-Би ч яахав. Угийн ийм зүйлд сонирхолтой байсан. Анх зөвхөн үзэхийн тулд ирдэг байсан ч ядаж ганцхан удаа тэр тайзан дээр гараад үзэх юмсан гэсэн бодол орж ирээд л шууд арын өрөөнд нь ороод гуйсан чинь шууд л зөвшөөрчихсөн. Гэхдээ ганц удаа гэсэн бодол маань ор мөргүй арилж, энд л байх ёстой гэдгээ ойлгоод үлдээхийг гуйсандаа... гэсээр Минхёг хуучнаа дурсан инээд алдвал Жүхон толгойг нь угаах Минхёгд улам наалдан нүдээ аниад

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now