12

217 40 3
                                    

"Дурлал бүхэн бэлгийн зөн совин дээр суурилдаг."

-Чадах уу? гэсээр Шонуг чухалчлан асуухад Вону боолтыг нь халхлах гялалзсан хүрэмнийхээ энгэрийг задгайлаад цоглог гэгч нь эрхий хуруугаа гозойлгоно. Харин цаад талд нь Хёнвон Вонугийн өмнөөс илт сандарч байгаа харагдана.

-Та зүгээр үү? гэх Чангкюны намуухан хоолой гарах хүртэл Хёнвон уруулныхаа дотор арьсыг хазалж байсан юм.

-Би зүгээр. Харин тэр л санааг маань зовоож байна. Ах дэндүү болгоомжгүй хандаж байна!

Хүн хайртай нэгэндээ өөрөөсөө илүү санаа зовох нь мэдээжийн хэрэг тул Чангкюн тайван гэгч нь инээмсэглээд

-Тэр зүгээрээ. Вону ах шүү дээ. Та түүнд итгээд дуусгах хэрэгтэй гэвэл өнөөх нь бухимдуухан харц шидэх ч удалгүй тайвширч байгаа бололтой санал нийлэн толгой дохиод харцаа түр ч болтугай Вонугаас салгаад амрахаар суув. Чангкюн Шонуд итгэх итгэлээ Хёнвонд ч бас мэдрүүлэхийг хүссэн бололтой. Итгэж байхад өөр юу тэднийг зогсоож чадна гэж...

-Энэ бүгд дуусахад юу болох бол ? гэсээр түрүүхэн л эрч хүчээр ундарч байсан Жүхонийг гэнэтхэн санаа зовнилоор дүүрэн шивнэхэд Чангкюн хажууд нь суухдаа олоод сонсчихов.

-Бид тарж болно. Хэрэв хаагдах дээр тулвал шүү дээ?

-Тийм зүйл битгий болоосой гэж хүсэж байна.

-Бид бүгд л адил зүйл хүсэж байгаа.

-Кюнаа? Миний хөл эдгэрсэн ч танайд амьдарч болохгүй юу? гэж гуйх Жүхоний харц туйлын өхөөрдөм байх бөгөөд үл ялиг унжих хошуу нь хайр татам мэдрэмж ямагт өгнө. Үүнд хэрхэн татгалзах билээ? гэж бодох ч энэ удаа Чангкюн татгалзсан юм.

-Чамд амьдрах газар байгаа шүү дээ?

-Юу гэсэн үг вэ? Байхгүй болоод л чамаас гуйж байна!

-Би зөвшөөрөх ч Минхёг ах өөр бодолтой байгаа байх? гэсээр хойд талд нь тэднийг тасралтгүй ширтэх үзүүлбэрийн хувцастай халуухан Минхёгийн зүг заавал өнөөх нь их л хурц харцаар хэсэг зуур төөнөсөн ч харц тулгармагцаа өөр зүг рүү харчих нь тэр. Гарцаагүй ажиглалт хийж байсныг мэдсэн Жүхон хэсэг гайхсан ч учрыг ойлгосон бололтой эргэн Чангкюн руу харвал өнөөх нь мөрөн дээр нь "зүгээр дээ, яв" гэх шиг хүрэх аж.

Хачирхалтай тэдний ээдрээтэй харилцааг ганц олж харсан нь Чангкюн байсан байж мэдэх юм. Засрашгүй Минхёгийн сэтгэл үнэн хэрэгтээ ганцхан хүнд зориулсан орон зайтайг тэр олж харсан байж мэднэ.

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now