05

287 49 15
                                    

-Юу гэсэн үг вэ? Чи Вонутай болздог болсон гэдэг чинь худлаа биздээ? гэсээр клубээр нэг хашгирах Минхёг сүр бадруулж байлаа. Харин Чангкюн хүндхэн санаа алдаад

-Яг ч тийм биш... гэж хэлэх ч Вону хажуунаас нь бах нь ханасан аятай

-Мэдээж... үнэн. Бид хоёрыг хамт ажилдаа ирэхийг харсан биздээ гэхэд Минхёг ялагдчихсан аятай л толгойгоо барьсаар орилно!!!

-Хайран сайхан өгзөг! Минийх болчих минь яав даа. Ингээд хүнд алдчих юм гэж үү дээ!!

-ОХОХОХ Одоо минийх болсон!! гээд л маанагхан талцах Вону болон Минхёгаас арай гэж холдох Чангкюн тайзнаас буугаад хүнгүй текен дээр очоод ус захив.

Тэдний дараагийн бэлтгэл ажил шахуу хуваарийн дагуу эхэлсэн бөгөөд клубын хаалттай цагаар буюу өглөөнөөс эхлэн орой хүртэл тасралтгүй Шонугийн шинэ дэглэлтийг сурахын тулд мэрийнэ. Энэ долоо хоногийн тэдний дүр "гал сөнөөгч" болсон учир муурыг илэрхийлэхээс илүү хүнд хөдөлгөөнүүд ихтэй байлаа. Уян хатан байх шаардлагагүй ч өмнөх дүрээ бодвол илүү эршүүд, баатарлаг төрх гаргах нь гол зорилго нь аж.

Вонутай болздог гэх саналыг Чангкюн хүлээн зөвшөөрөөгүй. Түүний оронд ичгүүргүй байдлаа ил зарлаад явах нь хялбар гэж шийдсэн ч аль хэдийнээ тэдний тухай клуб даяар цуурхах болж, зарим эмэгтэй тайчигчид хүртэл шивнэлдэх болж гэнэ.

Захирал Кихён эмэгтэй тайчигчидтай ажилладаггүй ч, ерөнхий менежер нь клубын үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд цөөн хэдэн эмэгтэй бүжигчдийг ажилд авсан аж. Эрэгтэй болон эмэгтэй бүжигчидээ хооронд нь харьцуулалгүй тусад нь байлгадаг нь ч Кихёний бодлого.

...

...

Бүтэн сайны өдөр гэхэд Чангкюн гэрээсээ тааваараа гаран алхах бөгөөд клуб дөхөөд ирэхэд Вонутай таарч орхих нь тэр.

-Өдрийн мэнд... гэсээр эелдэг залуу Вонуг мэндлэхэд Чангкюн ч албархуу бөхийнө.

Хэдэн хоногийн турш үйл хөдлөл бүрээс нь бултсаар байх ч Вону ч мөн бууж өгдөггүй нэгэн байлаа.

Тэднийг зэрэгцсээр хаалгаар орж иртэл Минхёг өнөөх л хардаж сэрддэг шигээ хяламхийх бол Чангкюн нууцхан харц унагах болсон Шонугийн зүг хартал өнөөх нь Хёнвонтой шон дээр хэрхэн шинэ эргэлт хийх талаар нь ярилцаж байв. Харах бүртээ байгаа байдалд нь татагдаж, нүд үл салгах тэрээр улам бүр л ухаанаа алдаж байгаагаа мэдрэх аж.

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now