09

241 40 7
                                    

Хэдий Кихён гэрийн эзэн байсан ч үйл хөдлөл хандлагаар харвал Хёнвон хэзээний байшингийн эзэн аятай байх аж.

-Кихёнаа!! Алчуур байхгүй байна? гэсээр чангаар угаалгын өрөөнөөс орилох Хёнвоны дуу хоолойг сонссон Кихён хөмсгөө зангидсан амандаа үглэсээр алчуур өгөхөөр явна.

-Захирал! Би чиний захирал болохоос боол чинь биш шүү!

-За баярлалаа захирал аа. Та ч давгүй залуу шүү!!

-ЧАЭ ХЁНВОН?

-Юу? Хүндэтгэж байхад өөдөөс ингэх хэрэг үү? Тэгвэл хөөе таньдаг залуу!

-ЗАХИРАЛ ГЭЖ ДУУДААЧ... !!

Энэ мэтчилэн харилцан яриа чангаар өрнөх зуур өнөө хэд нь ширээ тойрон суунгаа тэр дундаас яриа өдөх Минхёг

-Өглөө ч эрч хүчтэй байна шүү... Тиймээ? Жүхонаа? гэвэл жигтэйхэн ууртай чимээгүй харц л хариу өгөв.

-Тиймээ... үнэхээр эрч хүчтэй өглөө байна? гэх Чангкюн эргэн тойронд нь маргах залуусын дунд санаа алдангаа өмнөө байх кофег балгалаад Вону болон Шону нарыг бодож суух аж. Гэвч удалгүй чангаар маргаж эхлэх Жүхон болон Минхёгийн дуу угаалгын өрөөний хэрүүлийг давах нь тэр.

Тэрхүү маргааны улмаас Кихён гэртээ байлгах санаагаа өөрчлөн бүгдийг нь гэр гэрт нь харихыг хүсэхэд Жүхон хүсэхгүй байна гээд зөрүүдлээд унав. Түүний гэртээ харих хүсэлгүйн шалтгаан мэдээж Минхёгтай холбоотой.

-Та хоёр чинь хамт амьдардаг биздээ? Харь!!! Би ажил ихтэй чамайг харж чадахгүй! гэсээр Кихён машин дотор шахалдан суух залуустай ийн маргаан хийх бол Чангкюн хоёр талд нь одоо ч хэрэлдсээр байх Минхёг болон Жүхоний дунд амаа хамхисан чигтээ таг дуугүй гөлрөнө.

-Би үнэхээр тантай байж чадахгүй!!

-Ер нь яачихаад байгаа юм?

-Одоо мэдэхээ больчихсон хэрэг үү?

-Та хоёр чинь өчигдөр л тэврэлдээд байсан биздээ??

-ЗАХИРАЛ АА! БИ ХАРИХГҮЙ ЭЭ!

-Чи ямар хүүхэд үү? Чангкюн чи түр зуур Жүхонийг хажуудаа харж байх уу? гэвэл Хёнвон машинаа нойрмогхон жолоодонгоо хараахан солигдоогүй гэрлэн дохиог ширтэх аж. Түүний харц тэдний маргаанд анхаарсан шинжгүй байх бөгөөд бодол санаа нь хаа нэгтээ бэлчсэн мэт ...

Гэрт нь орж ирмэгцээ маш томоор уулга алдах Жүхон үүдний хэсэгт зогссон чигтээ гайхан амаа ангайна. Харин Чангкюн өөрөө ч гайхсан бололтой "яасан" гэх харцаар хариу ширтэхэд өнөөх нь таягтайгаа орон дээр нь суугаад

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now