03

307 50 25
                                    

Бүтэн сайны орой гэхэд клубын үүдэнд орохыг хүссэн уртаа гэгч нь цуваа үүсэх ба тэндээс нь орж чадалгүй буцах хүмүүс элбэг аж.

Харин дотор аль хэдийнээ суудлаа эзэлсэн үзэгчид тэсэн ядан хүлээх үед арын өрөөнд өнөөх л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигналдаж гарна.

Энэ удаа гэвч Чангкюн төөрч будилалгүй аль хэдийнээ өмсгөлөө өмсчихсөн будалтаа хийлгээд сууж байх нь тэр. Гагцхүү ахлагч Шону аль хэдийнээ бүх зүйлээ жин тан болгочихсон хажуугийн захирлын өрөөнд их л хүндхэн маргаан хийж байлаа...

Шуугиан дунд хэдий юу ч сонсогдохгүй байсан ч төд удалгүй хүчтэй тас хийх дуунаар бүгд дор бүрнээ цаг хугацаа зогссон аятай хөдөлгөөн дуугаа хураахад хэн нь илүү хүчтэй амьсгалж байгаа нь хүртэл мэдэгдэхүйц болов.

Гэтэл удалгүй хаалга хүчтэй савагдах дуулдах нь нэг нь гарч явсныг илтгэх шиг...

-Энэ явдал ч гэсэн байнга тохиолддог уу? гэсээр Чангкюныг их л санаа зовинонгуй асуухад хажуу суудал дээрх Минхёг гэгч харин их тайван боловч гунигтай харцаар

-Байнга биш ч үе үе тохиолддог юм. Шону Кихён хоёр түнжин тасарсан. Ингэж маргалдах тохиолдол бишгүй л гарч байна даа гэхэд үнэхээр л үнэн бололтой бүгд нам гүмхэн ажлаа хийж эхлэх нь тэр.

Минхёг ч үргэлжлүүлэн

-Бид бүгд л энд өөр өөр шалтгаанаар ирсэн. Зарим нь мөнгө олохын тулд, зарим нь хүслээрээ, зарим нь зүгээр л хийгээд үзье гэсэн шалтгаар... гэхдээ Кихён даргын хувьд бүх зүйл өөр. Тэр энд өссөн гэх нь тэр.

Чангкюн тэгэхэд л "Ийм залуухан захирал" байгаагийн учрыг бага ч болов гадарлах шиг ...

Гэтэл нөгөө талд нь сууж байсан Жүхон ярианд ам нэмэн

-Ээж нь эндхийн алдартай тайчигч байсан юм. Харин аав нь менежер. Кихёнийг төрөхөд л ээж нь ажлаа больж зааварлагч хийдэг болсон гэсэн. Гэхдээ хамгийн хачирхалтай нь захирал эмэгтэй тайчигчидтай ажилладаггүй. Магадгүй ээжээс нь болсон байх? гэхэд нь Минхёг санал нийлэн толгой дохиод

-Эмэгтэй хүнийг тайчигч хийхийг харах дургүй байдаг байх гэж би бодсон? гэх аж.

-Тэгвэл ахлагчтай яагаад ингэж маргадаг юм бол? гээд басхүү сониуч зандаа хөтлөгдөн асууж орхиход Жүхон Минхёг хоёр Чангкюныг татаад толгойнуудаа нийлүүлж суунгаа

-Мэдэхгүй ч гэсэн хэд хэдэн таамаг байгаа гэх нь тэр.

-Ахлагч ер амьдралаа ярьдаггүй. Биднийг анх ирэхэд Кихён захирал, Шону ах ахлагч байсан юм. Магадгүй тэр хоёр хосууд байсан байх!

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now