14

261 41 19
                                    

-Тэгэхлээр бяцхан жаал том болжээ? гэсээр хар хилэн хослолтой хижээл насны залууг өвдгөө товшин инээмхийлэхэд хачирхалтай таагүй байдал үүсч байлаа.

...

Тоглолтын хэдэн хормын турш амьсгаа даран хэрхэхээ мэдэхээ байсан үзэгчид гэнэт хашгиран мөнгөө цацсанаар сүр бардам өндөрлөсөн бөгөөд клубыг авахаар санаархах энэ эрхэм арын өрөөнд орж ирэн суусан нь одоогийн нөхцөл байдал.

Харин сэтгэл нь ханасан Кихён юунаас ч үл айсан харагдах ба эгээтэй л эвдэршгүй цайзын хаан сэнтийнд заларсан мэт л байх аж. Мөн түүний хойно ар талыг нь даах мэт зогсох залуус ч зориг орсон харагдана.

-Баяр хүргэе. Хаалтын тоглолт гайхалтай байлаа. Түүнийг нууж байсанд итгэхгүй нь гэсээр Чангкюны зүг харахад Жүхон пээдгэр гэгч нь халхлаад зогсчихов.

-За тэгвэл асуудлаа дуусгах уу? Бас өнгөрсөн удаагийн явдлын төлбөрийг ч авна шүү~~ гэж хэлэх Ким Шидае гэгч эр үнэхээр л зэвүү хүрэм төрхтэй бөгөөд захад зогсох Вону арай гэж л биеэ барьж байгаа бололтой харагдана.

-Клубын од Шону Вону хоёрыг тийм зүйл хийснийг өршөөнө гэж бодоогүй биздээ? Үйлчлүүлэгчдийг маань гэмтээж, арга хэмжээг маань бусниулахад намайг яасныг мэдэж байна уу? Тэр үедээ дуугүй өнгөрсөн нь миний өршөөнгүй зангийн илрэл биш үү?

-Тийм зүйлд өршөөл эрж даанч чадахгүй нь дээ. Эрхэм ээ, бид танд өртэй нь үнэн. Гэхдээ одоо энэ клуб миний мэдэлд байхаа нэгэнт больсон гээд Кихён бардам гэгч нь хэлээд сандлаа налахад дугуй ширээнд дахин нэг сандал нэмэгдэх нь тэр.

Харин удалгүй тас хийн чангаар цаас шидлэхэд тэр нь өнөөх эрийн толгойн дээр наалдан унахад Шону бахдалтай нь аргагүй том инээх харагдав.

Энэ бол нууц хөзөр задрах мөч юм.

-Гэрээ цуцлагдсан. Эндхийн шинэ захирал Шону. Танилцахдаа таатай байна. Өө гэхдээ хүлээгээрэй. Гэрээ хүчингүй болчихож. Тэгэхлээр та энд ердөө л нэг гадны хүн болж таарах нь. Ямар харамсалтай юм бэ? гээд л толгой сэгсрэх Шонугийн төрхөнд унаж тусахгүй байхын арга үгүй ажээ.

Харин бүх төлөвлөгөө нь орвонгоороо эргэсэнд өнөөх эр нүүрэн дээрх цаасыг урах шахам базлан нэг ам нээх ч буцаад л хамхина. Түүний ам энэ удаа эргэлт буцалтгүй хамхигдсан нь энэ бөгөөд ялалт байгуулсан Шону хөлөө ачин суугаад гараараа "яв даа" гэх шиг дохих нь бүр ч өдөөн хатгалгын жишээ.

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now