Tᴇɴ

1.3K 128 22
                                    

2 сарын дараа

Хэжин хоол хийн зогсох ба Ыжин зурагтны урд суун пороро үзэж байлаа.

Хэжин хоолоо хийж дуусан аягалж байхдаа санамсаргүй халуун шөл гаран дээрээ асгачхав тэр хоол хийхдээ үргэлж бүтэлгүйтэх юм аа.

Үнэхээр хорссон бололтой Хэжин уулга алдан гараа сэгсрэн уйлагнав.

Буйдан дээр утсаа үзэн сууж байсан Тэхён түүн дээр очив.

Тэхён:Болгоомжтой байхгүй

Тэр Хэжин-ий гарнаас барихаар ойртоход Хэжин гараа хойш нь татан түүнийг хүргэсэнгүй.

Хэжин: Чамд хамаагүй

Тэр ийн хэлээд гараа хүйтэн усанд барихад Тэхён санаа алдав.

Тэхён:Яагаад ингээд байгаа юм?
Хэжин:Яасан гэж?
Тэхён:Яагаад хөндийрөөд надтай муухай харьцаад байгаа юм?

Хэжин инээн:Инээд хүргэхээ боль шүүхээс өгсөн гурван сарын хугацаа сарын дараа дуусна. Тэгэхээр бид сарын дараа л гэхэд хамааралгүй хүмүүс болно.

Тэхён:Гэхдээ одоохондоо бид хууль ёсны гэр бүл!

Хэжин:Мина даа л тэгж хэл.

Тэр муухай харан гарандаа тос түрхэхээр дээш өгсөв.
--

Хэжин ойрын үед утаснаасаа огт салахгүй байх нь Тэхёны дургүйг хүргэж байлаа.

Хэжин усанд орсон хойгуур Тэхён утсыг нь аван асааж мессежийг нь үзээд таамаглаж байсан зүйл нь үнэн байсанд гайхав.

Нууцлаг залуу:
Сайхан амраарай хонгор минь

:Ирээдүйн Эхнэр
Чи ч бас сайхан залуу минь

_______________________

Нууцлаг залуу:
Би өнөөдөр нөхрийг чинь харсан чи яагаад одоог хүртэл тэр новштой хамт байгаа юм бэ?

:Ирээдүйн Эхнэр
Хонгор минь тайвшир хүссэн хүсээгүй би удахгүй тэр новшоос сална. Тэгээд чам дээрээ очих болно.

Нууцлаг залуу:
Тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Охиноо чамтайгаа аваад гурвуулаа жаргалтай амьдрах болно.

:Ирээдүйн Эхнэр
Хайртай шүү бас баярлалаа

Нууцлаг залуу:
Би ч бас хайртай. Бас намайг сонгож байгаад баярлалаа.

| Second Husband | Where stories live. Discover now