Sɪxᴛᴇᴇɴ

1.3K 146 47
                                    

Намжүүн босож очин Хэжин ийг Тэхён ы гарнаас салган ардаа зогсоон Тэхён руу хараад: Арилж үз

Хэмээн хэлэхэд Тэхён Хэжин рүү харсаар гарч одов.

Хэжин Намжүүн ий араас тэврэн: Намайг аль хэдийн чинийх болсныг миний зүрх чиний төлөө цохилдог болсныг мэдэж байгаа биз дээ?

Намжүүн: Мэдээж хонгор минь

--

Намжүүн болон Хэжин Ыжин нар хоолонд орох ба Ыжин минут алдалгүй ярьж байлаа.

Ыжин: Тэр үнэхээр сонин надад дургүй.

Хэжин: Яагаад миний гүнжид дургүй юм бол оо?

Ыжин: Мэдэхгүй ээ

Тэр мөрөө хавчин санаа алдахад аав ээж нь түүнийг шоолон инээнэ.

Тэд хооллож дуусан ресторанаас гарч байхдаа төсөөлөөгүй хүнтэйгээ тааралдсан юм.

Тэхён..

Ыжин Тэхён хоёр нэгэн рүүгээ ширтэлцэх ба яагаад ч юм Ыжин-д Тэхён дотно санагдаж буй нь аав охин хоёрын холбоо юу гэлтэй.

Тэхён: Ыжин

Хэмээн шивнэх шахам хэлэхэд Ыжин бөхийн: Сайн байна уу та?

Хэмээн мэндэллээ Хэжин-д тухгүй санагдах ба тооцоогоо хийж буй Намжүүн ийг хурдлаасай хэмээн хүснэ.

Хэжин: Энэ аавынх нь ажлын газрын хүн байгаа юм

Ыжин толгой дохиход Тэхён: Аав? ХЭН ТҮҮНИЙ ААВ ГЭЖ?

Түүнийг дуугаа өндөрсгөн орилоход охин айн ээжийнхээ араар орох аж.

Хэжин: Ким Тэхён чи чинь галзуураа юу? Охин айгаад байна

Хэмээн хэлэхэд Тэхён: Миний охин байхад яахлаараа Ким Намжүүн түүний аав байдаг юм

Хэмээн шүдээ зуун хэлэхэд : Чи тэгвэл яагаад түүний аав гэж?

Хэмээх Намжүүн ий хоолой гарахад Ыжин: Аав аа

Хэмээн түүн рүү гүйн очиж тэврүүлээд: Энэ ах ээж бид хоёр луу хашхираад байна

Намжүүн: Миний гүнж айсан уу? Битгий ай аав нь хажууд нь байна

Охин толгой дохин түүний хүзүүгээр гараа ороон тэврэх аж.

Тэхён: Чи хэн болч--

Намжүүн: Хүүхдийн хажууд элдэв бусын юм ярихаа боль!

Хэмээн хэлчхээд охиноо тэвэрсэн чигтээ машин руугаа явав.

| Second Husband | Where stories live. Discover now