Twenty five

998 123 74
                                    

Хэжин: Юу?

Намжүүн: Би чамд ямар их хайртайг чи мэдэх үү? Өөрөөсөө ч их, юу юунаас илүү би чамайг хайрладаг. Зөвхөн чи л миний хажууд байвал өөр юуг ч хүсэхгүй. Гэхдээ үнэхээр хэцүү байна.

Хэжин гайхан түүний урд ирэн зогсоод гар наас нь атган : Юу яриад байгаа юм бэ? Мм? Би чамайг өвтгөө юу? Тийм бол уучлаарай. Битгий ийм зүйл ярь.

Намжүүн босон түүнээс гараа татаж аваад: Өнгөрсөн хугацаанд хүчээр чамайг өөртөө хориод байсан юм шиг л санагдаж байна. Одоо дахиж хорихгүй болохоор... Явахыг хүсвэл яв даа.

Намжүүн Хэжин ий духан дээр үнсэн өрөөнөөсөө гарав.

Мэдээ ч энэ шийдвэрийг гаргах түүнд амар байгаагүй нь мэдээж.

Тэр хангалттай тэвчсэн.

Хайрт нь өөр нэгэнтэй шөнийг өнгөрөөхөд тэр тэвчээд тэвэрсэн.

Хайрт нь хуучин нөхөртэйгөө уулзахад тэвчээд тэвэрсэн.

Хайрт нь өөр эрт санаа тавихад ч тэр тэвчээд тэвэрсэн.

Хайрт нь өөр эрийн тэвэрт уйлан суухад тэр тэвчээд тэвэрсэн.

Гэхдээ..

Тэвчээр бүхэнд хязгаар бий..

Намжүүн Жин-ий хамт үйлчлүүлдэг цэнгээний газартаа уун суух ба түүнд Жин-ээс өөр хандах хүн байсангүй.

Намжүүн: Хэрвээ тэр явчихвал би яах вэ? Би үнэхээр түүнгүй амьдарч чадахгүй. Би хэрэггүй тэгж хэлэв үү? Зүгээр л юу ч хараагүй юм шиг тэвчээд хажуудаа үлдээдэг байж уу?

Жин: Анх чамайг гэр бүлтэй эмэгтэйд сэтгэл алдарсан гэхийг сонсоод чамд яаж уурлаж байсныг санаж байна уу? Тэр үед би чамайг үнэхээр үзэн ядсан. Чи мэднэ, хайртай эмэгтэйг минь хосуудын дундуур орсон новш нарын нэг булаасан учраас.

Жин хундагатай зүйлээ балган: Гэхдээ хамгийн хөгийн нь юу гээч? Тэр булаасан юм биш тэр хайрласан. Харин би тэгээгүй. Эмэгтэй хүн өөрийг нь хайрладаг нэгнийг л сонгоно. Тиймээс чи үнэхээр өөрийгөө Хэжинд хайртай л гэж бодож байвал айх хэрэггүй гэж бодож байна.

Намжүүн: Н*вш чинь, үзэн ядсан гэнэ ээ?

Жин инээн: Гэхдээ одоогийн миний бодол тэр үеийнхээс өөр болсон. Учир нь чи Хэжинийг үнэхээр гайхалтай их хайраар хайрладаг. Гэхдээ чи түүнийг хайрладаг байлаа гээд тэр чамайг тэгж хайрладаг гэсэн үг биш. Миний хувьд чи энэ удаад зөв зүйл хийсэн. Хэжиний сэтгэлийг мэдэж авах хэрэгтэй.

| Second Husband | Where stories live. Discover now