Twenty four

805 109 86
                                    

Хэжин Намжүүн хоёр Минатай уулзахаар гэрт нь ирсэн байх ба хаалгыг нь тогшиход Мина онгойлгож өгөв.

Мина тэднийг хараад гайхсан бололтой хэсэг тэдэн рүү ширтэн зогссон ч удалгүй дотогш оруулав.

Намжүүн: Биднийг яагаад энд ирснийг гайхаж байгаа байх. Шулуухан хэлэхэд танай ихэр дүү охиныг минь барьцаалсан байна.

Мина: ЮУ?

Хэжин: Худлаа гайхсан дүр эсгээд байна уу? Эсвэл үнэхээр мэдээгүй хэрэг үү?

Мина: Ү-үгүй ээ үнэхээр би одоо л мэдэж байна. Яагаад Ина Ыжин-г барьцаална гэж?

Намжүүн: Тэрийг мэдэж байсан бол энд ирэхгүй байсан юм.

Мина гайхсаар утасаа аван Ина руу залгав.

Мина: Яг одоо хаана байна?
Ина: Утсаа Ким Захиралд өг

Мина дахин гайхав учир нь Мина түүнд Хэжин болон Намжүүний талаар юу ч хэлээгүй.

Мина утсаа Намжүүн-д өгөхөд тэрээр утсыг нь авав.

Ина: Тэр энд ямар ч хамааралгүй болохоор түүнийг энэ хэрэгт бүү оролцуул. Охиноо эсэн мэнд авахыг хүсвэл энд ирээрэй white night .

Тэрээр ийн хэлээд Намжүүний хариултыг сонсолгүй утсаа тасалчхав.

Намжүүн: white night? Энэ хаана байдаг ямар газар вэ?

Мина: Манай энэ хавьд байдаг зочид буудал.

--

Юнги: Хайж үзэхэд энд л байсан даа

Тэхён: Үнэхээр баттай юм уу?

Тэд white night хэмээх сонин нэртэй буудлыг хайсаар гудманд төөрөөд байлаа.

Юнги: Энэ гудам 6 юм бол 8р гудам руу явах хэрэгтэй.

-----

Тэд эцэст нь хайсан буудлаа олон дотогш орон угтагч дээр очин зочдын талаарх мэдээллийг асуухад харуулахгүй байсанд Юнги үнэмлэхээ харуулан: Би бол Цагдаа ойлгож байна уу? Танай буудалд хүүхдийн хулгайч байна. Хэрвээ одоо надад харуулахгүй бол дараа нь танайх хаагдаж ч магадгүй.

Им Мина 207р өрөө.

Юнги өрөөний хаалгыг тогшиход удалгүй Ина онгойлгов.

Юнги үнэмлэхээ үзүүлэн: Таныг хүүхэд хулгайлсан хэргийн сэжигтнээр үзэж байна. Та өмгөөлөгч авах эрхтэй. Таны хэлсэн болгон шүүх дээр таны эсрэг ашиглагдах боломжтой.

| Second Husband | Where stories live. Discover now