Eɪɢʜᴛᴇᴇɴ

1.2K 133 72
                                    

Хэжин Тэхён руу гайхан харахад Тэхён: Зочноо оруулахгүй хэрэг үү?

Хэжин: О-ор л доо

Тэхён дотогш ороход Хэжин: Ийшээ суу

Хэжин түүнийг дагуулан буйдан дээрээ буугаад: Юу ух уу?

Тэхён: Цай байхад болно оо

Хэжин: Үйлчлэгчээ цай

Хэжин: Ямар хэргээр яваа билээ?

Тэхён: Охинтойгоо уулзмаар байна

Хэжин түүнийг энэ талаар ярихаар ирснийг таамаглаж байсан бөгөөд тэр амьсгаа аван ширээн дээр байх уснаас аяганд хийж байгаад аяга тай ус руу харан: Энэ зүйлийг хийхийг ямар их хүссэн гээч

Тэр ийн хэлээд аягатай усаа Тэхён руу цацав.

Тэхён: ЯАЖ БАЙГАА ЮМ!

Тэр гараа атгасаар ийн хэлбэл Хэжин: Хэн чиний охин гэж?

Тэхён: Миний хүүхэд үгүй ээ.. Бидний хүүхэд?

Тэр ёжлон ийн хэлэхэд Хэжин: Зайл.. Зайл гэж хэлсэн шүү!

Тэхён дээш босон: Хэжин би мэднэ чи намайг хайрлахаа больж чадахгүйг! Бид мэднэ Ыжин-д төрсөн эцгээс нь өөр хүн хэрэггүйг!

Тэр ийн хэлэхэд Хэжин: ЗАЙЛ ГЭЭД БАЙНА

Тэхён: Чи хичнээн зөрүүдэллээ ч үнэн өөрчлөгдөхгүй

Тэр ийн хэлээд явахад Хэжин бачууран сууна.

Тэр Тэхёны хэлсэн зүйл үнэн учраас биш Тэхёныг өөртэй нь зууралдаад байгаа болохоор бачуурч байлаа.

Хэжин арай тайвширсан бололтой утсаа аван Жин рүү залгав: Намжүүн ирчихсэн хэрэг үү?

Жин: Үгүй дээ

Хэжин: Ажилчид нь ирчихсэн байх юм

Жин: Чамд хэлээгүй хэрэг үү? Намжүүн ганцаараа Японд дахиад 2 сар байхаар болсон..

--

5 хоногийн дараа

Хэжин хийл тоглон зогсох ба тэр тайвшрахын тулд өдөр бүр хийл тоглодог болсон юм.

Хаалганы хонх дуугарахад Хэжин түр хийлээ тайван доош буув.

Үнэндээ тэр хоёр өдрийн өмнө үйлчлэгчдэдээ чөлөө өгсөн юм.

Хэжин шатаар буун хаалганыхаа урд ирэн зогсоод: Хэн бэ?

Хэн ч дуугарсангүй..

Хэжин гайхан: Хэн бэ?

Хэжин залхан хаалгаа онгойлгож орхисон юм.

| Second Husband | Where stories live. Discover now