ғᴏᴜʀ

1.3K 130 41
                                    

3 сарын дараа

Тэр гэртээ ирж хонолгүй гурав хонож байна.

Энэ бол хэвийн л үзэгдэл..

Тэд одоо үнэхээр ичгүүргүйгээр явалддаг болсон. Намайг тэднийг мэдсэний дараа Тэхён миний хажууд ч утсаар ярьж нүдэн дээр минь үсэлцэж нялуурцгаадаг.

Хэд хэдэн удаа тэсэхээ болин үг дуугарсныхаа хариуд Тэхён-д нэлээдгүй хэдэн удаа алгадуулсан.

Гэсэн ч одоо хэр нь түүнтэй ойр байхад ч догдолж хайр хүрч байгаа нь сонин.

Би түүнд дэндүү их хайртай бололтой...

Тэхён-ы ээж аав хоёр Ыжин-ы хамт хөдөө амрахаар явсан ба охиноо их санаж өдөржин гэртээ уйлж суух болов.

Дахиад тэр минь намайг хайрлаасай..

Буйдан дээр бодол автан суухад минь гэрийн хаалга онгойн Тэхён орж ирэв.

Гэхдээ ганцаараа биш...

Мина-тай хамт. Тэд инээлдсээр орж ирэх ба намайг харан тэдний инээмсэглэл алга болов.

Тэхён:Чи хоол бэлд

Би чимээгүй л толгой дохисон болоод хоол хийхээр босов.

Тэдний яриа надад хангалттай сонсогдож байлаа.

Мина:Убба энэ хүүхэн яагаад одоо хүртэл энд байсаар байгаа юм?
Тэхён:Битгий тоо гэрийн үйлчлэгч л гээд бодчих мм миний гүнж иймэрхүү хүүхнүүдийг тоох хэрэггүй
Мина:Ойлголоо убба

Тэд инээлдэн буйдан дээр сууцгаав. Үнэндээ өмнө нь ч бас тэд хамтдаа ирцгээж байсан. Тэд яг л надтай гэрийн үйлчлэгч мэт харьцдаг.

Хэдий уур минь хүрч түүнийг харамладаг ч би юу ч хийж чадахгүй шүү дээ.

Махаа хэрчиж байтал гараа зүсчхэв. Үнэхээр өвдөн ёолоход тэд над руу харав.

Би:уучлаарай

Гэсээр өвдөлтөө ч үл тоон махаа үргэлжлүүлэн хэрчиж эхлэв.

Гэтэл хаалганы хонх дуугарав. Тэд сандран салан суув инээдтэй юм.

Би үүд рүү яван хаалга онгойлгов. Тэхён-ы их ахлах сургуулийн найзууд. Тэд ч бас адгийн амьтад.

Нөгөө хоёр ч санаа нь амарсан юм шиг буцан наалдан суув. Харин орж ирсэн хэд намайг үл тоон тэдэн дээр очив.

Би хальт гараа арчсан болоод үргэлжлүүлэн махаа хэрчив. Үнэндээ би тэднийг ирнэ гэдгийг мэдээгүй байсан учир мах гаргаж бэлдээгүй. Тэс хөлдүү мах тийм с амар биш юм.

| Second Husband | Where stories live. Discover now