Tᴡᴇʟᴠᴇ

1.2K 135 20
                                    

Мина эмчтэйгээ уулзчихаад явж байлаа.

Тэр шат руу бууж байхад түүний хажуугаар хэсэг хүүхдүүд салхи татуулан гүйхэд Мина хөл алдан өндөрт шатны уруу унав...

Хүүхдүүд харсан ч хэнд ч хэлж мэдэгдэлгүй яваад өгөв.

Мина: Туслаарай.. Миний хүүхэд..

Тэр шивнэх шахам ийн хэлээд нүдээ анив.

Энэ цаг мөчид тэр харамссан юм.

Өмнөх хийсэн бүх зүйлдээ Хэжин Тэхён хоёрыг салгаж Ыжин ыг өнчрүүлсэндээ..

Худлаа хэлж Тэхён Жимин хоёрын нөхөрлөлийг сүйтгэсэндээ..

Худлаа хэлж Хэжин ийг тийм байдалд хүргэсэндээ..

Тэгээд ч болоогүй урд өмнө нь зовсон нэгэнд туслаагүй даа. Худалч байсан даа. Хуурамч байсан даа. Шунахай байсан даа.

Тэр өмнө нь үйлдсэн бүх буруу зүйлсдээ харамсах аж.

Учир нь тэр мэдэж байлаа энэ бол түүний үйлийн үр гэдгийг...

Түүний нулимс аньсыг нь даган урсахад нүд анилдав...

Тэр агшинд тэнд явж байсан хүмүүс шуугилдан эмч дуудах аж.

Буруу зүйл хийдэггүй хүн гэж үгүй.

Гэхдээ буруу зүйлээ засдаг хүн байгаарай.

Танд биш ч таны үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд таны үйлийн үрийг эдлэх болно...

Үйлийн үр гэж байдаггүй гэж бодож байна уу?

Үгүй дээ.. Байдаг юм!

--

Тэхён өөрт ирсэн аймшигтай дуудлагаас болон эмнэлэгт ирэв.

Тэр сувилагчаас Мина гын хэвтэж байгаа өрөөнд орж ирэв.

Мина орон дээрээ цааш харан хэвтэж байлаа.

Тэхён яахаа мэдэхгүй зогсож байхад хаалга онгойн эмч орж ирэв.

Тэхён эмчтэй уулзахаар гарахад Эмч:Та найз залуу нь уу?

Тэхён: Тийм ээ бидний хүүхэд зүгээр үү?

Эмч санаа алдан доош хараад:Хүүхэд эндсэн

Хэмээн хэлэхэд Тэхёнд үг хэлэх чадал байсангүй.

Тэр хэсэг хугацааны дараа арай тайвшран эргээд Мина гын өрөө рүү явав.

--

7н хоногийн дараа

Хэжин дарс шимэн цонхоор харах ба гэнэт түүний бэлхүүсээр хэн нэгний гар орж ирэв.

| Second Husband | Where stories live. Discover now