Sᴇᴠᴇɴᴛᴇᴇɴ

1.2K 139 40
                                    

Намжүүн онгоцондоо орж ирэн суухад Тэхён түүний урдаас харан суув.

Намжүүн тоосонгүй утсаараа эхнэрийнхээ болон охиныхоо зургийг харан явна.

Түүний хажууд суусан ажилчин: Таны эхнэр их хүүхдээрээ юм аа

Намжүүн: Тийм байна уу?

Өнөөх ажилчин толгой дохин: Манай эхнэр намайг хөөгөөд гаргасан. Тэгэхэд хадагтай их эгдүүтэй юм.

Намжүүн инээн: Тийм шүү тэр их эгдүүтэй. Томилолтоор явсан ч байнга авж яваад үргэлж хамт байсаар байгаад сурчихсан болохоор энэ удаад их эмзэг үлдсэн.

Ажилчин: Та охинтой хэрэг үү?

Намжүүн түүнд утаснаасаа зураг харуулан: Энэ манай охин ээжтэйгээ адилхан эгдүүтэй байгаа биз

Ажилчин: Тийм байна их хөөрхөн юм

Гэтэл Тэхёны хажуул сууж байсан ажилчин баса: Би харъя л даа чи захирлын хажууд суучхаад ганцаараа хараад байх юм

Намжүүн инээмсэглэн: Харцгааж болно оо

Өнөөх хоёр ажилчин ээлж дарааллан харж Ыжин болон Хэжин ий үзэсгэлэнтэйг магтана.

Тэхён харахгүй гэж бодсон ч нүд нь өөрийн эрхгүй утас руу гүйн тэр зургуудыг харав.

Хэжин Ыжин хоёр усаар байлдан гүйх зураг харагдах бөгөөд дараа нь Намжүүн болон Хэжин охиноо голдоо суулган авахуулсан гэр бүлийн зураг гарч эрэв.

Тэхён тэднийг харан багагүй атаархах ба хоолойгоо засан цонхны зүг харан суув.

--

Намжүүн болон ажилчид нь буудалдаа ирж хоёр ажилчин 234 гэсэн дугаартай өрөөнд орсон бол Тэхён болон Намжүүн нар 235 гэсэн дугаартай өрөөнд орсон юм.

Тэд өрөөндөө ороход байдаг л нэг өрөө..

Намжүүн: Би энэ орыг авъя чи энэ орыг ав

Тэхён ч толгой дохин зөвшөөрч тэд юм аа янзалж эхлэв.

Хэдий Намжүүн ганцаараа VIP өрөөнд ороод хувийн онгоцоороо явж болох байсан ч тэр энэ удаад тэгэхийг хүссэнгүй.

--

Намжүүн болон ажилчид нь хооллож дуусан маргааш тэд чухал ажилтай тул амрахаар өрөө өрөөндөө орцгоов.

Тэхён угаалгын өрөө орсон бол Намжүүн орон дээрээ Хэжин тэй ярин сууна.

Намжүүн: Уйлахгүй гээд байсан завсар зайгүй уйлсан гэж Жин хэлсэн шүү

| Second Husband | Where stories live. Discover now