sɪx

1.3K 120 20
                                    

Хэзээ ч битгий хэн нэгэнд итгэ. Тэд ' надад итгээрэй,зөвхөн чи байхад болно, би чамд хайртай ' гэдэг ч эцэст нь орхиод явдаг. Тэд итгэлийг чинь инээж байгаад хугалж хаях болно.

Зурагтаар нэгэн зохиолч бүсгүй ийн ярьж байлаа. Харин би худал гэж бодож байна. Учир нь хүн алдаж л байдаг алдаагаа ухааралгүй ахин давтдаг хүн байхад ойлгоод алдаагаа засдаг хүн байна шүү дээ...

Яг л миний нөхөр шиг.

Зурагтаа унтраан охиныхоо өрөөнд орвол тэр минь орон дээрээ унтаж байлаа.

Хааяа нэг жижигхэн гараараа хамартаа хүрэх нь үнэхээр эгдүүтэй.

Тэр их сайн унтдаг шүү магадгүй аавыгаа дуурайсан байх.

Хаалгыг нь хаан доош бууж хоол хийхдээ бэлдэв Тэхёны амралт дууссан учир тэр ажилтай байгаа.

Хоол дуусаж байхад охины уйлах дуулдан гараа арчин дээш өгсөв.

Охиноо тэвэрч аргадан уйлахаа болих үед нь орон дээр нь хэвтүүлэн живэхийг нь солив.

Сольж дуусаад хувцсыг нь өмсүүлэн хөхүүлсээр доош буув.

Гэтэл яг хаалганд код хийх дуулдан Тэхён орж ирэв.

Тэр бид хоёрыг харан бидэн дээр ирээд хацар дээр минь үнсчихээд охиныхоо хамарт хүрэн инээв.

Би:Гараа угаагаад хувцсаа солиод ир
Тэхён:Ойлголоо

Тэр цүнхээ барьсаар өрөөгөө зүглэв.

Охиноо сандал дээр нь суулган хоолоо аягалаад ширээн дээр тавив.

Удалгүй Тэхён дээрээс бууж ирэн суудалдаа суув.

Би охиноо хооллосоор:Ажил нь хэр байна
Тэхён:Хэд хоног амарчихсан болохоор овоорчихсон байна лээ
Би:Ядарч байна уу? Маргааш өдөр охиноо эмээ өвөө дээр нь өгчихөөд хоол аваад очих уу?
Тэхён:Хэрэггүй дээ миний хайр охинтойгоо л хамт бай
Би:Ойлголоо

--

Цаг орой болж охиноо унтуулан орон дээр нь тавиад өрөө лүүүгээ явав.

Тэхён усанд орох ба би орон дээр хэвтэн ном уншиж байлаа.

Шүүгээн дээр байх Тэхёны утсанд мэдэгдэл ирэн авав.

Харсан зүйлдээ итгэлгүй номоо хажуудаа тавин утсыг нь нүүрэн дээ ойртуулан харав.

Гайхан тэр дугаартай бичсэн өмнөх мессеж үүдийг нь гүйлгэн харвал Ү..ү..гүй байлгүй дээ

| Second Husband | Where stories live. Discover now