4. Цэнгүүн

410 52 2
                                    


Дээдсийн зиндаанд тансаг чимэглэгдсэн асар том танхим дахь цэнгүүн. Хаан хүч чадалтай, чинээлэг гэдгээ харуулахыг хүссэн нь дамжиггүй. Энэ цэнгүүнд хаан хүүгийнхээ ирээдүйн эхнэр болох гүнжийг олохын тулд зохион байгуулж байгаа боловч нөгөө талаараа ирээдүйн хатан хааныг нягт нямбай сонгоно гэсэн үг юм.

Танхим өнгө өнгийн гоёмсог хувцастай язгууртнуудаар дүүрчээ. Идэр залуу хөвгүүд, сарнай мэт дэлбээлж буй охидоос эхлээд ахимаг насны ноёд, хатагтай нар бүгд үнэтэй даашинз, хамбан хослол өмсөж, гялалзаж гялтганах үнэт эдлэлээр гоёцгоосон байх нь ихэмсэг харагдуулж байв. Танхимын голд олны хараанд гантиг чулуун шалан дээр хунтайж Тэхён үзэсгэлэнт залуу охин Жэритэй хослон бүжиглэнэ. Гэвч түүний бодол санаа өөр газар хөврөх тул гишгэлтээ алдах нь олонтаа тохиолдох аж.

Өнгөрсөнд:

"Эцэг минь, та ингэж болохгүй. Жин тэр эмэгтэйг алаагүй шүү дээ. Түүнийг хийгээгүй хэргийнх төлөө цаазалж болохгүй!" Тэхён чанга дуугаар дээдсийн өөдөөс зохисгүй авирлана. Хэдий түүний урд зогсох хүн эцэг нь боловч үүнээс илүүтэй вант улсын язгуур дээд Хаан тул тэр дуугаа өндөрсгөж хэдэрлэхгүй байх ёстой. Гэхдээ түүний хамгийн сайн найзын тухай асуудал муугаар яригдахад тийм ч амар байсангүй.

"Тэхён, би чамд Жинийг гэм буруугүй гэдгийг нотлох баримт олох хангалттай цаг олгосон, цаазын ялыг түтгэлзүүлсээр олон жилийн турш хойшлуулж ирсэн. Гэхдээ, хар! хүү минь, би удаан хойшлуулаад байж чадахгүй. Хүмүүс энэ тухай цуурхаж байна." хэмээн хаан нухацтай тайлбарлав.

"Гэхдээ аав аа, та түүнийг буруугүй гэдгийг мэднэ шүү дээ. Та Жинийг хүүхэд ахуйгаас нь мэднэ. Тэр хэнийг ч хохироох нэгэн биш, та үүнийг мэдэж байгаа шүү дээ." гэсээр залуу ханхүү үг зөрөхөд,

"Энэ миний итгэх үгүйтэй хамаатай асуудал биш, харин нотлох баримт бидэнд хэлж өгөх ёстой зүйл. Бид цогцосны хажуунаас Жинийг цусанд будагдсан гартаа хутга барьсан байгаагаар олсон. Хэрэв тэр миний зээ дүү биш байсан бол олон жилийн өмнө дүүжлэгдэж шийтгэлээ хүртэх байсан юм. Чамайг надаас гуйсан болохоор л би цаазаар авах ялыг хойшлуулсан. Гэхдээ аливаа зүйлд цаг нь ирдэг юм, би цаашид үүнийг хийх боломжгүй. Хэдий улсын эрх мэдэлт хаан байлаа ч дүрэм журмыг зөрчих чадахгүй, хэн ч тэгэх ёсгүй!"

"Тийм хэдий ч эцэг минь..." Тэхён дахин ятгах гэж оролдох гэсэн боловч түүний эцэг хурдхан шиг яриаг нь тасалж орхив.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now