1. Once upon a time

940 124 2
                                    


❗️Энэ хэсэг нь өгүүллэгийн жинхэнэ хэсэг биш бөгөөд "Үнсгэлжин" үлгэрийг харуулсан юм шүү.

Хунтайж, Сумин /эсвэл хүний бүрийн сайн мэдэх Үнсгэлжин/ хоёр гэрлэсний дараа аз жаргалтай амьдарсан гэх төгсгөл нь хүмүүсийн итгэдэг "Үнсгэлжин" үлгэрийн гайхамшигт хувилбар байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Хунтайж, Сумин /эсвэл хүний бүрийн сайн мэдэх Үнсгэлжин/ хоёр гэрлэсний дараа аз жаргалтай амьдарсан гэх төгсгөл нь хүмүүсийн итгэдэг "Үнсгэлжин" үлгэрийн гайхамшигт хувилбар байв. Гэвч энэ шидэт үлгэрийн ард илүү олон тааварлашгүй нууц далдлагдаж байдгийг тэд мэддэггүй. Энгийн наад жишээ нь тэнд ямар ч ид шид байсангүй.

Харин бидний сайн мэдэх үлгэрийг өгүүлэх нь:

Эрт урьд цагт нэгэн баян эр эхнэр нь таалал төгссөнөөс хойш өхөөрдөм бяцхан охин Хан Суминтайгаа үлдэж хоцорчээ. Охин үзэсгэлэнтэй, халуун дулаан илчтэй, халамжтай, хосгүй сайхан сэтгэлтэй, хайр татам зан араншинтай хүүхэд. Эхнэр нь нас барсны дараа баян эр хоёр хүүхэдтэй буюу нэг охин, нэг хүүтэй бэлэвсэрч үлдсэн шинэ эхнэртэй болжээ. Тэд үзэсгэлэнтэй, өхөөрдөм харагдах ч зүрх сэтгэл нь атгаг хорон санаа, түнэр харанхуйгаар дүүрсэн муу муухайгийн хэлтэрхий гэмээр хүмүүс байлаа.

Хойд эх нь хүүхдүүдийнхээ хамт бяцхан охин Суминыг боолчлолд албадаж, өдөр шөнөгүй хар бор ажил хийлгэн зарцалдаг байв. Охин нар мандахтай зэрэгцэн бүрийх хүртэл бүхэл өдрийн турш гэрийн ажлаа хийсээр дуусах үед түүнд өгсөн үржил шимгүй хоолыг идэж, хүйтэн өрөөнд гудас дэвсэж, дулаацахын тулд пийшингийн ойролцоо атиралдан унтана. Тэр ихэвчлэн үнс буртгаар будагддаг байсан тул "Үнсгэлжин" хэмээх тохуурхах хочийг нэрээ болгон хүртсэн гэнэ.

Хойд эх нь түүнийг дорд үзэж муухай ханддаг ч охин үргэлж л тайван байхыг эрхэмлэн тэвчээртэй хандах бөгөөд түүний эцэг шинэ эхнэртээ бүхэлдээ удирдуулдаг байсан учир охин эцэгтээ хэлж зүрхэлдэггүй байлаа. Түүнээс гадна эцэг нь завгүй ажлаас болж гэртээ тогтдоггүй. Бараг хэзээ ч байгаагүй гэмээр.

Нэгэн өдөр хунтайж нутгийнхаа бүхий л залуу хатагтай нарыг цэнгээнд урьж, тэдэн дундаас өөрийн эхнэрээ сонгохоор төлөвлөж буйгаа зарлажээ. Хойд эгч дүү нь цэнгээнд өмсөх чамин хээнцэр хувцсаа баяртайгаар төлөвлөх ба Үнсгэлжинд үйлчлэгчдийг үдэшлэгт уриагүй хэмээн хэлээд доромжилж тохуурхав.

Тэд цэнгүүн рүү явах үед Үнсгэлжин цөхрөнгөө баран уйлсаар үлдэв. Сэтгэл нь хоосрон цэцэрлэг рүү гүйн очиж мэгшин уйлах үед түүний үлгэрийн загалмайлсан эх саа гялалзуулан гарч ирээд тэр даруй Үнсгэлжинг цэнгүүн рүү явуулахын тулд гэрийн үйлчлэгчээс төрөлхийн дээд заяанд мэндэлсэн язгууртан авхай болгон өөрчилж эхлэв. Тэрээр хулууг алтан сүйх тэрэг, хулганыг морь, хархыг тэрэгчин, гүрвэлийг хаалгач болгох нь тэр. Дараа нь тэр Үнсгэлжингийн ноорхой даавууг мөнгөн утсаар гоёсон эрдэнийн даашинз болгон хөлд нь төгс таарах болор шилэн шаахай углав. Загалмайлсан дарь эх түүнд цэнгүүнд цагийг сайхан өнгөрүүлэхийг ерөөсөн боловч шившлэг тасрах үе буюу шөнө дундаас өмнө эргэж ирэх ёстойг хатуухан сануулна. Цэнгүүн дээр Үнсгэлжин бүгдийн анхааралд өртөнө, ялангуяа өөгүй төгс царайлаг мөрөөдлийн Хунтайжийн.

Энэхүү анхны цэнгүүн дээр Үнсгэлжин шөнө дундын өмнө явах ёстойгоо санасан. Гэртээ эргэж ирээд Үнсгэлжин өөрийн загалмайлсан эхдээ эелдгээр талархал илэрхийлэв. Дараа нь тэр өөрийг нь урьд шөнө таниагүй хойд эгч дүүтэйгээ мэндэлж, цэнгүүн дээр байсан үл таних үзэсгэлэнт бүсгүйг сонирхохоос өөр зүйл ярьсангүй.

Дараа үдэш нь өөр нэг цэнгүүн зохион байгуулагдсан бөгөөд Үнсгэлжин дахин загалмайлсан эхийнхээ тусламжтайгаар оролцов. Хунтайж улам бүр түүнд татагдах бол мөн адил Үнсгэлжин түүнд ихэд илбэдүүлэн цаг хугацааг анхаарах сөхөөгүй байснаар шөнө дундын хонх жингэнэж тэр сүүлчийн дуунаас амжиж зугтахын тулд яаран сандран гүйхдээ нэг шилэн шаахайгаа шатан дээр үлдээж орхив.

Хунтайж түүнийг хөөсөн ч ордны гадаа харуулууд болон нэгэн энгийн зарц хүүхнээс өөр хүн үзэгдсэнгүй. Ханхүү өнөөх өрөөсөн шаахайг халааслаад сэтгэлээ эзэмдүүлсэн эмэгтэйг олж, гэрлэнэ гэж тангараглав. Үүний зэрэгцээ Үнсгэлжин өрөөсөн шаахайгаа хадгалсан агаад шившлэг тасрахад тэр нь алга болоогүй юм.

Ханхүү болор шилэн шаахайг хаант улсынхаа бүх эмэгтэйчүүдэд өмсүүлж үзүүлэх аялалдаа гарчээ. Түүнийг Үнсгэлжингийн харшид ирэхэд хойд эгч дүү нь ханхүүг өөртөө татах гэж дэмий л пялдганаж байлаа. Гэхдээ гутал нь хэтэрхий жижиг байсан тул эгчийнх нь хөлний эрхий хуруунд ч орж чадсангүй. Харин Үнсгэлжин оролдож болох эсэхийг асуухад хойд ээж, дагавар эгч нь түүнийг шоолж байв. Гэсэн ч Үнсгэлжинд боломж олдож шаахайг өмсөж үзэхэд өөгүй төгс таарсан юм.

Хойд эгч дүү нь хоёул өршөөл эрэхэд Үнсгэлжин тэднийг харгис хэрцгий байсныг нь уужим сайхан сэтгэлээр уучилсан гэнэ. Төгсгөлд нь Үнсгэлжин хунтайжтай гэрлэж, хойд эгч дүү хоёр нь баян тансаг язгууртнуудтай гэрлэж, тэд аз жаргалтай амар сайхан жаргажээ.

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ?

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now